Яана даа энэ улс, яана
даа, энэ боловсрол
Сургууль халтар мөнгөний
хачин машин болчихоод байна. Хамгийн ойрхон сонсогдох сурах бичгийг аваад нэг
үз. Яамны заавал авах сурах бичиг, захирлын зуучлалын сурах бичиг (ихэвчлэн
танилынх, журмын нөхдийнх ном, гарын авлага), хичээлийн эрхлэгчийн шахааны
сурах бичиг (хэн нэгэн багширхүү юмны номорхүү юм байх), багшийн халтвар сурах
бичиг (Гавьяатын гайт, ха-гийн хачин гажигт, да-гийн хулхи гэх зэрэг ийм алдарт
хочтой алдарт халтварууд олон байх). Энэ бүх сурах бичгийг эцэг эх үр
хүүхдийнхээ сэтгэлийг бодон сүүлийн сохор зоосоо төлж авч өгдөг юм.
Хамгийн харамсалтай нь,
энэ сурах үнэндээ сургахгүй бичиг байх.Түмэн алдаа, буман хуурмаг. Энэ бүх
худал хуурмагаас нэг хэсэг нь халтар хэдэн төгрөг олсон мэт харагдавч, эцэстээ,
бид улсаараа нийлж улсаа хуурсан л байх.
Боловсролыг үнэн
доройтуулж, багшийг үнэн дордуулж байна. Яана даа энэ улс, яана даа, энэ боловсрол.
Ц.Лувсандорж
2015 оны 9-р сарын 28-ны
өдөр