Өнчирсөн
Сири хүүхдүүдэд өгөөмөр сэтгэл гаргацгаая
Монголчууд бид "тэнхээтэй явахад нь
тэмээгээр тусалснаас тэмцэж байхад нь тэвэнгээр тусла" гэсэн ухааныг
эрхэмлэж ирсэн улс билээ.
Социализмын үед монголчууд бид дэлхийд
гайхамшигтай нэгэн гэгээн үйлсийг бүтээсэн юм. Тэр нь ийм юм. Дайнд эцэг эх нь
үрэгдсэн солонгос хүүхдүүдийг эх орондоо авчирч 18 нас хүртэл халамжилж
солонгос хүн болгосон явдал юм. Энэ бол гайхамшигтай хүмүүнлэг үйлс байлаа.
Хүмүүнлэг ардчиллын өнөөгийн бидэнд
социализмын өнгөрсөн үеийнхний бүтээсэн шиг тийм нэгэн үйлсийг үйлдэх бодит
хэрэгцээ, боломж одоо байна. Энэ нь угтаа элдэв дарга нарыг бөөгнүүлж эрхлүүлж
элдэвлэхээс хамаагүй эрхэм юм.
Тэр үйлс нь "Дайнд эцэг эхээ алдаж,
өнчин хоцрон шар өдөр бор хоногийг уйлж, чадахаар л тэмцэж өнгөрөөж яваа Сири
хүүхдүүдэд тусламж, халамжийн гараа харамгүй туслах явдал юм".
Дэлхий нийтэд жишиг болсон өөрийн
туршлагадаа тулгуурлан, Солонгос хүүхдийг өсгөж хүн болгосон шигээ Сири
хүүхдийг эх орондоо авчирч 18 нас хүртэл нь халамжлан Сири хүн болгон
хүмүүжүүлье, өсгөе".
Энэ нь тал нутгийн монгол туршлага юм.
Ходоодоо л гэдэг капиталист ертөнц биднээс суралцаг. Монголчууд бид дорны сар
шиг ээ, тал нутаг шиг ээ уужим сэтгэлтэй, өгөөмөр үйлстэй улс биш бил үү.
Бидэнд харамын сэтгэл, шунал зохихгүй. Учир
нь бид талын хүмүүс,оюун билгийг эрхэмлэдэг улс. Харин бидэнд өгөөмөр сэтгэл,
уужим ухаан, гэгээн үйлс зохино.
Өнчирсөн Сири хүүхдүүдэд өгөөмөр хандаж
нэгэн гэгээн үйлс, монгол үйлс бүтээцгээе. Тэгэх үү?
Ц.Лувсандорж, доктор, профессор
2016 оны 3 дугаар 7-ны өдөр