Wednesday, November 30, 2016

Математик дурлах, багшлах



Хүн бүрийг математикт дурлуулж болно. Үүний тулд Та багшлах урлагт суралцах хэрэгтэй.

Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Friday, November 25, 2016

Дэлхийгээрээ хайсан харь гаригийнхан дэргэд байна

Дэлхийгээрээ хайсан харь гаригийнхан дэргэд байна

Туул голын мөсөн дээр тэшиж явтал эргэ дээрх дэлгүүрээс "хүнээс илүү амьдар" гэсэн сурталчилгааг тоть мэт давтаад байх. Хүнээс илүү амьдар гэж байгаа. Дэргэд явсан хүүхэд "Аав аа, хүнээс илүү амьдарна гэсэн чинь хүн биш шиг амьдарна гэсэн үг үү" гэж асуух. Бодох нээ, тийм болчихоод явчих.

Оршихуй хүн, хүн биш  гэж дор хаяж 2 хэсэгт хуваагдах нь мэдээж. Хүн гэдэгт ядаж л "харахад хүн байх" хэсэг нь хамрагдана. Хүн бишид харин "харахад хүн биш нь" хамрагдана. 

Харахад хүн бишийг янз бүрээр ярьж болно. Үүнд энэ дэлхийн бүх амьтад орно, жишээ нь. Дэлхийн бус бүх оршихуй бас орно гэх мэтээр ярьж байтал "Харь гаригийнхны эрэлд гэдэг хөтөлбөрийг байнга үздэг хөвүүн маань харин урдаас " Аав аа, хүнээс илүү амьдарна гэдэг чинь, харь гаригийхан шиг амьдар" гэсэн үг биш үү гэх. Нээрээ бодох нээ, хүнээс илүү гэж байгаа юм чинь, дорд оршихуйн тухай биш харин дээр оршихуйн тухай илүү ярьж байж мэдэх юм. Дэлхийгээрээ хайдаг харь гаригийнхан дэргэд харин амьдарч байх шиг.

"Хүнээс илүү амьдар" гэсэн суртачилгаа нь тэгэхээр хүнд биш харин тэдэнд л зориулагдсан байх нээ.

Ц.Лувсандорж
2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр