Англи хэлийг албан ёсны хэл болгоно гэв үү?
"Англи хэлийг албан ёсны хэл болгоно"
Манай нэг том томоо индрээс ингэж их л чанга хэлснийг надаас өөр нэг ч
хүн энэ улсад огт сонсоогүй юм байх даа. Тийм л юм шиг их чимээгүй байх
юм.
Энэ
улсад тань уг нь надаас илүүтэйгээр эх орон, ард түмэн, шударга ёс,
ардчилал, хүний эрх, эх хэл, эх соёл, хужаа мужаа, колончилол энэ тэр
гэж орилолцгоосон улс их л элбэг байдаг санагдах юм. Эсвэл тэд хэлсэн
шигээ тийм эх оронч, шударга мударга биш юм болов уу?
Эсвэл би ганцаараа тэр том хүний тод хэлснийг урвуугаар нь буруугаар барьж сонсоод байна уу?
Англи
хэлний талаар энэ улсад ер нь юу болоод байна аа? Англи хэлний гадаад
багш нар хүртэл бөөгнөрч нэг л ихээр энэ улсад хайртай болсноо
илэрхийлэн "халуун элгэн нутаг минь" гэж ч дуулалцгааж байх юм. Хэзээ л
тэд тэгдэг байлаа. Хэдийдээ монгол нутаг тэдний халуун элгэн нутаг
болчихов. Үнэр авсан юм болов уу?
Англи хэлийг албан ёсны хэл болгоно гэж тэр томын яг хэлснийг надаас өөр сонссон хүн энд байна уу?
Лав
л нэг байгаа. Хүн хэлснээ сонсож байдаг тул ингэж хэлснийг надаас өөр
ядаж нэг хүн яг сонссон байх тул би "Тэр гуай үүнийг ам нь халтираад
хадуураад, халуураад хэлчихсэн байх" гэж найдаж байгаагаа эхлээд энд
тэмдэглэж байна.
Харин
тэр гуайн ам халтираагүй, бүүр албан ёсоор үүнийг хэлсэн бол тэр гуайд
биш, харин нийт Монголчуудад хандан "Англи хэлийг албан ёсны хэл
болгоно" гэсэн соёлын колончлолын бодлогын эсрэг монгол хүн бүр дуу
хоолойгоо нэгтгэж үзэл бодлоо илэрхийлэхийг үүгээр уриалж байна.
"Англи
хэлийг албан ёсны хэл болгоно гэдэг нь эрх баригч нэг намынхан их
хурлын гишүүдээрээ кноп даруулаад шийдчих хэмжээний асуудал биш. Харин
муруй ч гэсэн өнөөгийн Монголчууд бидний ганц үнэт зүйл болсон Үндсэн
хуульд өөрчлөлт оруулахын дайтай нүсэр, эх хэлээ үгүйсгэж үрэхийн үртэй
хорон, хэдэн үеэрээ эргүү тэнэг юм шиг бодлын колончлолд орохын уршигтай
ТООООО...М асуудал тул хэрэв иймдээ хүрвэл, энэ ТООООО...М асуудлыг
нэг жижгээн этгээдийг хэлснээр биш, харин бүх ард түмний "ТООО...М"
санал хураалт (referendum)-аар шийдвэрлэх шаардлагатай болно. Энэ нь
угтаа энэ цагийн увайгүй бид хойч үеийнхнийхээ хувь заяагаар өөрсдөө
сайн дураараа тохиурхаж буй ТОО...М тэнэглэл бас яах аргагүй мөн.
Ийм
учраас жижигхээн том гуайн "Англи хэлийг албан ёсны хэл болгоно"
гэснийг тэр гуайн ам халтираагүй, миний чих буруу сонсоогүй бол би яг
энэ мөчөөс "Англи хэлийг албан ёсны хэл болгохын эсрэг компани үйлсийг
өрнүүлнэ.
Эхлэн өрнүүлж буй энэ компани үйлсийнхээ эхэнд дор дурдсан мессежийг түмэнд хүргэж байна. Үүнд:
- Монгол Улсын одоогийн засгийн газраас "Англи хэлийг албан ёсны хэл болгоно" гэсэн бодлогыг яг баримталж байгаа эсэхээ хэвлэл мэдээллийг хэрэгслэлээр нэн даруй тод болгон нийтэд чангаар мэдээлэхийг бүх түвшинд бүх хэлбэрээр шаардах,
- "Англи хэл сургалтын нэгдүгээр гадаад хэл мөн" гэсэн одоогийн баримталж буй энэ бодлогыг цаашид үргэлжлүүлж, сургалтыг бодитой чанаржуулахыг шаардах,
- Хэрэв ийм хорон бодлогыг эрх баригч намаас баримталж байгаа бол "Англи хэлийг албан ёсны хэл болгох" эсэхийг бүх ард түмний санал хураалтын дүнгээр шийдвэрлэхийг шаардах.
Монгол
хэл гэдэг монгол ард түмний ганц эх хэл, хамгийн цэнэт үнэт зүйл тул
энэ хэл л бидний дан ганц албан ёсны хэл байх ёстой. Түүнээс өөр ямар ч
хэл бидний албаны ёсны хэл болох ёсгүй. Боломжгүй.
Англи
хэлийг албан ёсны хэлээ болгосон улс байж л байна ш дээ. Сүртэй ш
дээ, чи гэж үү? Аан, тийн, тэгэж мэтгэлцэж болно оо! Тэгвэл ийм юм.
Тийм ээ. Тийм улс байгаа. Гэвч тэд Англи хэл эх хэл нь байсан улсын колоничилол дор колони улсаар олон жил явсан байдаг юм.
Тийм биш гэж үү (Is not it so)?
Ц.Лувсандорж
2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр