Өвөр монголжих, уйгаржин бичигжихээс их болгоомжих хэрэгтэй. Үүний цаана
ер нь бохир бизнес, мунхаглал байгаа шүү. Кирилжисэн нь том алдаа
байсантай нэгэн адил эргэж уйгаржих нь түүнээс дутуугүй их алдаа болно.
Нийтээрээ бичиг үсэггүй, хэл нэвтрэхгүй, нэг хятаджисан өвөр монгол
дагуулаад ар монголоор хэрж байх болох нь л дээ. Эргэж уйгаржих энэ
тэнэглэл бол бас л гамшгийн жилүүдийн хийрхлийн гай юм. Үүнийг зогсоох
хэрэгтэй.
2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улсын хөгжил хүнээс. Хүний хөгжил багшаас. Багшийн хөгжил харин боловсролын бодлогоос.
Saturday, December 3, 2016
Математикт дурлуулах, багшлах
Хүн бүрийг математикт дурлуулж болно. Үүний тулд Та багшлах урлагт суралцах хэрэгтэй.
Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр
Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр
Мэдрэмж
Мэдрэмж
Тэнгэрийн гэгээн аялгуу
Тэндэхийн хэмээр эгшиглэнэ.
Энгэрийн ганцхан хайлаас
Эндэхийн хэлээр хүүрнэнэ.
Тэнгэрлэг хайрын мөрүүд
Тэндэхийн саранд хөвөрнө.
Энгэрийн ганцхан улиас
Эндэхийн наранд гундана.
Тэнгэрийн буман одод
Тэндэхийн мөнхийн гоёл
Энгэрийн түмэн цэцэгс
Эндэхийн хаврын л чимэг.
2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Шарга Морьт
Wednesday, November 30, 2016
Математик дурлах, багшлах
Хүн бүрийг математикт дурлуулж болно. Үүний тулд Та багшлах урлагт суралцах хэрэгтэй.
Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр
Friday, November 25, 2016
Дэлхийгээрээ хайсан харь гаригийнхан дэргэд байна
Дэлхийгээрээ хайсан харь гаригийнхан дэргэд байна
Туул голын мөсөн дээр тэшиж явтал эргэ дээрх дэлгүүрээс "хүнээс илүү амьдар" гэсэн сурталчилгааг тоть мэт давтаад байх. Хүнээс илүү амьдар гэж байгаа. Дэргэд явсан хүүхэд "Аав аа, хүнээс илүү амьдарна гэсэн чинь хүн биш шиг амьдарна гэсэн үг үү" гэж асуух. Бодох нээ, тийм болчихоод явчих.
Оршихуй хүн, хүн биш гэж дор хаяж 2 хэсэгт хуваагдах нь мэдээж. Хүн гэдэгт ядаж л "харахад хүн байх" хэсэг нь хамрагдана. Хүн бишид харин "харахад хүн биш нь" хамрагдана.
Харахад хүн бишийг янз бүрээр ярьж болно. Үүнд энэ дэлхийн бүх амьтад орно, жишээ нь. Дэлхийн бус бүх оршихуй бас орно гэх мэтээр ярьж байтал "Харь гаригийнхны эрэлд гэдэг хөтөлбөрийг байнга үздэг хөвүүн маань харин урдаас " Аав аа, хүнээс илүү амьдарна гэдэг чинь, харь гаригийхан шиг амьдар" гэсэн үг биш үү гэх. Нээрээ бодох нээ, хүнээс илүү гэж байгаа юм чинь, дорд оршихуйн тухай биш харин дээр оршихуйн тухай илүү ярьж байж мэдэх юм. Дэлхийгээрээ хайдаг харь гаригийнхан дэргэд харин амьдарч байх шиг.
Туул голын мөсөн дээр тэшиж явтал эргэ дээрх дэлгүүрээс "хүнээс илүү амьдар" гэсэн сурталчилгааг тоть мэт давтаад байх. Хүнээс илүү амьдар гэж байгаа. Дэргэд явсан хүүхэд "Аав аа, хүнээс илүү амьдарна гэсэн чинь хүн биш шиг амьдарна гэсэн үг үү" гэж асуух. Бодох нээ, тийм болчихоод явчих.
Оршихуй хүн, хүн биш гэж дор хаяж 2 хэсэгт хуваагдах нь мэдээж. Хүн гэдэгт ядаж л "харахад хүн байх" хэсэг нь хамрагдана. Хүн бишид харин "харахад хүн биш нь" хамрагдана.
Харахад хүн бишийг янз бүрээр ярьж болно. Үүнд энэ дэлхийн бүх амьтад орно, жишээ нь. Дэлхийн бус бүх оршихуй бас орно гэх мэтээр ярьж байтал "Харь гаригийнхны эрэлд гэдэг хөтөлбөрийг байнга үздэг хөвүүн маань харин урдаас " Аав аа, хүнээс илүү амьдарна гэдэг чинь, харь гаригийхан шиг амьдар" гэсэн үг биш үү гэх. Нээрээ бодох нээ, хүнээс илүү гэж байгаа юм чинь, дорд оршихуйн тухай биш харин дээр оршихуйн тухай илүү ярьж байж мэдэх юм. Дэлхийгээрээ хайдаг харь гаригийнхан дэргэд харин амьдарч байх шиг.
"Хүнээс илүү амьдар" гэсэн суртачилгаа нь тэгэхээр хүнд биш харин тэдэнд л зориулагдсан байх нээ.
Ц.Лувсандорж
2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Ц.Лувсандорж
2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Wednesday, October 5, 2016
Энэ замаар замнах нь мөн ч олон доо
Энэ замаар замнах нь мөн ч олон доо
“Иргэний боловсролын сурах бичгийн
хоёр зохиогч зэмлэгдэж гэнэ ээ. Буруутгагдсан гэнэ ээ. Энэ зэмнэлийг шүүх тэдэнд өгсөн гэнэ ээ” гэж шуугих. Энэ шуугиан надад улиг мэт сонсогдов. Учир нь,
энэ мэт зэмлэлийг мөн олон хүнд олон янзаар хэлж ирээв, би. Мөн олон удаа олон
хэлбэрээр бичив үзэв ээ, би.
Энэ хоёрын замаар доройтлын үеийн
бүх сурах бичиг зохиогчид замнах магадлал нэн өндөр, хэрэв
хэн нэгэн эцэг эх, хэн нэгэн судлаач, хэн нэгэн профессор шүүхэд хандчихвал, бас хүүхэд шүүхэд хандаж чаддаг
болчихвол.
Ер нь бол доройтлын үеийн зохиогч гэгч мөнгөнд дурлагчдаас илүү хариуцлага хүлээх
этгээд бол яах аргагүй яам юм. Бүх сурах бичиг мурих бичиг болсон. Жишээг мянга
мянгаар дурьдаж болно. Бүх сурах бичиг алдаагаар хэт дүүрсэн. Хэсэгхэн харахад л “Нэг секундэд 16 метр
гүйдэг хүүхэд, 4 настай аав, сүнс, за тэгээд уулга алдмаар, аймаар утга, санаа бүхий
хүүхдийн биш харин насан хүрэгчдийнхээр бичсэн хавсарсан нийлмэл өгүүбэрүүд, ...гэх
мэт “–тэй тааралдхан хээв нэг болсон.
Хажууд нь, жорлонд хаягдсан эртний цагаан толгой гайхаам, тоо бодлого сайхаан
уншигдана.
Их доройтлын үед боловсрол үнэн
дампуурсны зөвхөн нэг л гэрч энэ юм
(Сурах бичиг мурих бичиг, Сурах бичиг орших уу, одох уу нийтлэлээс дэлгэрүүлж үз).
Сургуулийн захирал болох гээд
цүнхтэй мөнгө барин шогжидог нь хээв нэг үзэгдэл болсон. Ажил хайж яваа багшаас
бэлнээр нь 1 сая 500 зуун мянга төгрөг (Төгссөн олон оюутан энэ
үгийг хэлж ирдэг, бодит тохиолдлууд олон бий) нэхэж хээв нэг суудаг нь хээв нэг
хэвийн үзэгдэл болсон (Төгсөгчийн гоморхол нийтлэлээс дэлгэрүүл).
Дүрэмт хувьцасгүй хүүхэд хичээл суух
боломжгүй болж сургууль завсардан, зарим нь гадаа гуйлга гуйж суух.
Ер нь, сурахад хувьцас ямар хамаа байна аа. Цэрэгжисэн сэтгэлгээ,
хүүхдээр мөнгө хүүлэх л нэг хэрэгсэл, нэг арга шүү дээ, энэ нь үнэндээ (Сургуулийн хуаранжилт нийтлэлээс хар).
Багш хичээлээ заахаа больсон. Багш
бүр ядуурч өрөнд орсон (Багшаа, хичээлээ заа, Багшид өмчийг нь өг, Монголын багш
нарын салбаа гэх мэт нийтлэлээс үз).
Дээр нь нэмэхэд, тэднийг бас шагналын донтон болгосон. Энгэрийнхээ ар өврөөр
дүүрэн мядаль зүүсэн атлаа их ядуурсан багшийн бүтэн сүрэгтэй болсон (Шагнах
муухай, шагнуулах дон бүр муухай нийтлэлээс дэлгэрүүл).
Улсаараа муу сурдаг. Хамгийн олон цагаар ордог, хамгийн их мөнгө зардаг математик, монгол хэлний сурлагын амжилтын улсын дундаж гэхэд л хэт дордсон. Олон жилийн дундаж нь 30 хувиас их бага....... (Боловсролын бүтэлгүйдлийн бодит жишээ өгүүллийг үз).
Мэндчилгээ гэж хэлээд өөрөө өөрийнхөө мэндчилгээг үсэглэн эв дүй үгүй
унших атлаа индэр
дээр хээв нэг тоодгор зогсох сайд гэгчийн бүтэн үетэй.
Бичиг үсэгт тайлагдсан нь үл мэдэгдэх сэхээтний манлай гэх эрдэмтний бүтэн сүрэгтэй.
Оюутан нэг улиралд 4 хичээл үздэг байхад нялхас 17 хичээл үздэг болсон байх. 17 хичээлээр, тэгээд, сурсан зүйл их бага. Багш гэгчийг цалинтай, цагтаа байлгах, амь зуулгах, бослогогүй байлгах гэсэн ходоодон сэтгэлгээний дүн энэ (Хүүхдээ гэдэггүй нийгэм хүний нийгэм биш нийтлэлээс хар).
Хоёр монгол хэл үздэг. Хоёулаа хийрхсэн дүрмээс өөр зүйлгүй. Монгол хэлийг монгол хүүхдэд заах багшийг гадаадаас авах хэмжээнд хүртлээ доройтсон.... Дүрэмжин хүүхдэд муу тавихаас өөр хэлэх зүйл үгүй монгол хэлний гэгч монгол хэлгүй багш хэт элбэгжисэн. Дүрэмжих нь бүр өвчин болсон мэт байдаг. 4 жил тэгэж бэлтгэгдсний дүн энэ. Мөн хуучин гэгч монгол бичгийг сэргээх нэрээр мөнгөхүүлэгч олширч, ар монголыг өвөр монголчлох нийгмийн том сүлжээтэй болсны золиос болсон бүтэн нэг үетэй (өвөр нь бас хятадчилагдсан гэж байгаа, үнэндээ) (Эх хэл бөхөөгч эх орон мөхөөгч нийтлэлээс харах).
Их доройтлын үед энэ мэт доройтлыг дурьдаад дурьдаад дуусахгүй дээ. Боловсрол ингэж л их доройтлоо. Ер нь, дампуурсан (Аман хөөрлөөс амин шинэчлэл нийтлэлийг үз).
Боловсролыг энэ их доройтлоос гаргах арга тун энгийн юм. Боловсролыг манангаас, нэгд, ангид болгох. Хоёрт, боловсон хүчинг зөвхөн мэргэжил, мэргэшлээр нь сонгох, томилох, байршуулах, харин цүндгэр цүнх барьж, төрөл ярьж гүйснээр нь биш.
Өндийсөн улс орон
бүхэнд нэг зүйл нийтлэг байна. Энэ нь "Доройтохдоо ч хүртэл боловсролоо дордуулаагүй, багшаа ядууруулаагүй явдал юм” (Намын дампуурал нийтлэлээс хар).
Боловсролоо дордуулсан оронд болох зүйл огт үгүй болдог. Харин болохгүй нь л нэн элбэг байх. Харанхуй, бүдүүлэг, мунхаглал, дэмийрэл, хийрхэл, ядуурал, ёс зүйгүй, ёс суртахуунгүй, эрэмбэгүй, дэггүй, бурангуй байдал хээв хэвийн юм шиг болох нь их энүүхэнд болох. Хамгийн гол нь, нийгэм өөрөө сүрэгжих...
Ц.Лувсандорж
2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр
Sunday, July 10, 2016
Уяатай ганц хонь
Уяатай ганц
хонь
Ганц хонь
уяатай.
Уяандаа
майлаастай.
Майлаандаа
уйлаантай.
Уйлаандаа
харуусалтай.
Харуусалдаа
нэхэлтэй.
Хонин эхийн эрх
энэ ганц.
Хонин сүргийн
хэнз энэ ганц.
Хээтэй чононоос
үргэдэг ганц.
Хээгүй чонод
эрхэлдэг ганц.
Хонин заяат
хөөрхий ганц.
Ганцын нүд
нулимстай.
Ганцын зүрх
дэлсээстэй.
Ганц бороонд нэвшээстэй.
Ганц халуунд
хайлаастай.
Ганц салхинд
гандаастай.
Ганцын майлаан
ижилдээ.
Ганцын уйлаан
ижийдээ.
Ганцын харуусал
заяандаа.
Ганцын нэхэл
эзэндээ.
Ганцын харц
нутагтаа.
Уяатай хонин
ганц
Наадмын хуушуур
Нулимстай энэ
ганц
Найрын зоог
Харуусалтай энэ
ганц
Хээрийн боодог.
Нэхэлтэй энэ
ганц
Ходоодон
цэнгэл.
Уяатай энэ ганц
хонь
Гашууныг
хүүрнэн одно.
Уяагүй тэр ганц хонь
Үнэнийг мэдрэн
нэгсэнэ.
Эрх чөлөөг
мэдэн тэгсэнэ.
Ц.Лувсандорж
2016 оны 7 дугаар
сарын 10-ны өдөр
Жич: Наадам, найрын өдрүүдэд надтай хаа саагүй таардаг
уяатай ганц хонь бүхэнд энэхүү мөрүүдэд зориулав. Уяанаас салах гэж тэмүүлж буй
их хүслийг тань чинхүү мэдэрдэг. Тэр бүхэнд уяанаас чинь салгаж чадаагүй дээ
тун харамсдаг. Гэхдээ үнэн бий. Түүнийг уяагүй болох тэр цагтаа илүү их мэдэрнэ.
Subscribe to:
Posts (Atom)