МОНГОЛ ЁСТОЙ, ХЭЗЭЭ Ч, МАРТАХГҮЙ
"БИД МАРТАХГҮЙ" гэсэн шүлгэн бичвэрийг фэйсбүүкээс олж үзэв. Утга нь их л оносон мэт санагдав. Нэг түүхэн баримтыг залуус мэдэж, үеийн үед хэлж үлдээж байгаасай гэж хичээнгүйлэн хүсэж нэгэн мөр нэммээр санагдав. Тэгээд ингэж нэмлээ. Алдсан байж болох юм шүү.
"Өмчгүй болгосныг тань бид ёстой мартахгүй.
Газар дээр баялагыг минь хувьцаагаар луйвардсныг тань мартахгүй.
Газрыг минь бас хулгайн хуулиар хулгайлсныг тань мартахгүй.
Газар доор баялагыг маань лиценз болгон зарсныг тань мартахгүй.
Банкинд хуурамтлуусан мөнгийг маань 20 дугаар тогтоолоор хулгайлсныг тань мартахгүй.
Эрхэмлэн өвлөж ирсэн их соёлыг минь эцэст нь Англид зарсныг тань мартахгүй.
Хийсэн энэ бүх нүглийг тань монгол,харин, ёстой, хэзээ ч мартахгүй
Өрөнд оруулсанг тань бид ёстой мартахгүй.
Оюу-Толгойгоор өөрсдөө хөлчиж, биднийг өрөнд унагасныг тань мартахгүй
Таван толгойгоор ядуусыг тавлаж, баяныг улам баяжуулсныг тань мартахгүй
Монгол хүнийг үнэгүйдүүлж, цалингийн зээлний барьцаа болгосныг тань мартахгүй
Бэлэн мөнгө, халамж өгч монгол зоныг тэжээвэр амьтан мэт болгосныг мартахгүй
Гадны өндөр хүүтэй зээлээр тэднийг тэтгэж, харин биднийг их өрөнд
унагасныг тань мартахгүй
Хийсэн энэ бүх нүглийг тань монгол харин, ёстой, хэзээ ч мартахгүй"
БИД МАРТАХГҮЙ
АН, МАН хоёр Монголын минь сүйрүүлснийг бид мартахгүй
Авгай нөхөр хоёр шиг амраглаж тэврэлдсэнийг чинь бид мартахгүй
Архи, тамхиар угжиж, замруулсаныг чинь бид мартахгүй
Ажил хөдөлмөргүй болгож, ядууруулсныг чинь бид мартахгүй
Авлигын үр тарьж, цэцэглэлүүлснийг чинь бид мартахгүй
Алт, зэсийг нь ухаж, тоносныг чинь бид мартахгүй
Ахан дүүсийг минь харьд экспортолсныг чинь бид мартахгүй
Ариун газар шороог минь худалдсаныг чинь бид мартахгүй
Ард түмний босгосныг нураасныг чинь бид мартахгүй
Амь амьдарлаар нь тоглож, гуйлгачин болгосныг чинь бид мартахгүй
Амлаж, хулхидаж, тохуурхаж луйвардсаныг чинь бид мартахгүй
Адаг сүүлд нь тэгээд буудсаныг чинь бид мартахгүй
Ахиж та бүхнийг сонгохгүй гэдгээ ёстой бид мартахгүй