Wednesday, March 7, 2012

ЭХ ҮРСИЙНХЭЭ БАЯРААРАА Л ЭЭЖДЭЭ БАЯР ХҮРГЭЖ БАЙ, МАРТЫН 8 НЬ Ч ДЭЭ,

ЭХ ҮРСИЙНХЭЭ БАЯРААРАА  Л ЭЭЖДЭЭ БАЯР ХҮРГЭЖ БАЙ, МАРТЫН 8 НЬ Ч ДЭЭ, 
  УГШИЛ МУУТАЙ ДАМШИГ ШҮҮ ДЭЭ

 Фэйсбүүкээр дүүрэн ээждээ болон монголын сайхан бүсгүйчүүдэд мартын 8-ны баяр хүргэсэн мессеж байна. Уг нь эх үрсийнхээ баяраараа л тэдэнд баяр хүргэж байх нь илүү ухаалаг, бас утгатай юм. Мартын 8-нь ч дээ, угшил, гарал, үүслээрээ муухай, ер нь,  муу ёрын зүйл шүү дээ.  

Гарлыг хөөж үзээд, утга, агуулгыг ухаарч ойлгосны дараа ээждээ баяр хүргэх бүү хэл, харин бөөлжис чинь цутгах байлгүй дээ, та. Судлаад үз. Тэгэхээр юуны төлөө энэ өдөр эмэгтэй хүнд, тэр тусмаа хайрт ээж, халамжит ханьдаа, бас зарим эрчүүдийн хошгоруулснаар монголын сайхан эмэгтэйчдэд баяр хүргээд байгаа нь илрээд ирнэ.  Соёлын колончлолын нэг хэлбэр болох нь ч мэдрэгээд ирнэ.  Австралид ч, Японд ч Мартын 8-ыг нийтийн баяр болгох бүү хэл, дурдах ч үгүй шүү дээ, хө. Тэд үүний  гарал үүслийг нь судлаад мэдчихсэн байхгүй. Утга нь чухал, харин хэлбэр нь биш гэдгийг тэд бас гадарлана.

Эх үрсийн баяраараа л хайрт ээж, халамжит ханьдаа, за тэгээд түр партнертэй баяр хүргэж байвал илүү ухаалаг, утга төгөлдөр  ч юм уу. Мартын 8-иар ингэж болох ч, юм гадарладаг нэгэнд нь бол  энэ нь бүр утгагүй, доромжлосон хэрэг ч болж ч мэдэх. Цэцэг бариад хийрхэж очиход тань  ухаалаг нэг нь  урдаас чинь "чи чинь тэнэг юм уу" гэж загнаж ч мэдэх юм шүү дээ,ер нь.

Ер нь бид зобби сэтгэлгээнээс л салах цаг болжээ. Тархи угаалт, хэл, соёлын колончлол гэж нэг айхтар хорлол байна даа. Хаана хаана  л энэ хорлолоос ангижрах гэж хичээвэл нэн сайн. Эс чадваас бидний  энэ хэтэрхий, бүр хэтэрхий хошин,"funny" авир үргэлжсээр л байх биз. Соёлт хүмүн бидний энэ авирыг хараад эхлээд ихэд гайхдаг юм билээ, дараа нь мунхаглаж буйг маань мэдчихээд инээгээд, жуумалзаад байдаг юм .

1 comment:

  1. Эх үрсийн болоод эмэгтэйчүүдийн баяр гэдэг бол уг нь нэг төрлийн ойлголт, гэхдээ 3 сарын 8 бол тэдний (эмэгтэйчүүдийн) эрхийг хамгаалах, дуу хоолойг нь сонсох, нийгэм дэхь байр суурийг нь өсгөх эсвэл бууруулахад чиглэсэн аливаа арга зам, санал санаачилгыг эрх бүхий байгууллагад сонсгож, тэдэнд таниулж, улмаар нийгэм дэх жендэрийн тэгш бус байдлыг хангахад чиглэсэн харилцааг бий болгох зориулалт буюу эрхээ хамгаалах эрхийг нь олгосон өдөр юм.

    ReplyDelete