Фэйсбүүкээр явуулж ирсэн бяцхан судалгаагаа энд хүргээд өндөрлөлөө, фэйсбүүк андууддаа чинхүү баярлалаа.
Нийтийн сүлжээний сайт (social networking sites) -ыг угтаа нийтийн бодол, санааг шинжиж нийгмийн сэтгэл зүйг тандаж, мэдэх зорилгоор бий болгосон юм. Улс бүр биднийгээ шинжиж байгаа. Улсууд биеэ биеэ үүгээр тандаж байгаа. Үүнийг зөв эсэхийг бүү мэд. Харин ийм сүлжээ судлаач бидэнд судалгааг явуулах, мэдэээлэл цуглуулах өргөн боломжийг өгч байгаа нь сайн, зөв хэрэг.
Судлаачийн хувьд энэ боломжийг ашиглан "монгол хүний бодол, санааг тандаж, монгол нийгмээ тольдох" зорилгоор 1,6 сарын турш фэйсбүүк дээр их л идэвхитэй байж, мессеж бүтээж хариулт-комментийг шинжиж, өгөгдөл цуглуулав. Товчхон хэлбэл, өдөр бүр нэг мессэж бүтээж, хариултыг цуглуулах аргачлалаар ажиллав. 1000 гаруй мессеж бүтээж, нэг мессежт дундажаар 20 хариулт (like, comment) авч байсан гэхэээр нийт 20000 өгүүлбэр, нэг өгүүлбэр дорж хаяж 3 үгтэй гэвэл нийт 60000 утга бүхий өгөгдөл цугласан байх. Их цаг зарсан бяцхан судалгаагаар багагүй өгөгдөл-олзтой болов. Одоо боловсруулах үлдэв. "Судалгаанд оролцож байна" гэсэн хуурамч сэтгэл-хандлагаар хандсан хуурамч мэдээлэл энэ биш тул харин ч бүр үнэ цэнэтэй юм.
Бүтээсэн янз бүрийн мессежт like, коммент өгч оролцсон фэйсбүүк андууд Та бүхэндээ чин талархаж байна. Та бүхнийхээ коммент болон зураг, нэрийг нууцыг чанд хадгална. Энэ бол судлаачийн эрхэм ёс зүйгийн нэг. Бас комментийн довтолгооны үед судлаач байхаа мартахгүй байхыг их хичээснээ тэмдэглэж байна. Зарим довтолгоо ч бас л сорьдог шүү. Нэн ялангуяа, нүүрээ нуусан, нэрээ буруулсан андуудын зарим коммент ч бас чанга байсан шүү. Гэвч судалгаа хийж байгаа судлаач шүү дээ гээд аль болох зөөллөх, үл тоох аргачлал хэрэглэж байв.
Мөн удахгүй энэ бяцхан судалгааныхаа үр дүнгээс Та бүхэнд бас танилцуулна. Судалгааны үр дүнгээ үзэх гэхээр сэтгэл их хөдлөм. Ямар ажиглалт, дүгнэлт гарч ирэх бол оо. Иргэдийн авираас нийгмийн авирыг хэрхэн шинжиж, тааж болох тухай л ажиглалт, дүгнэлт гарна шүү дээ. Жишээ нь, бүтээсэн аливаа мессеж монголд жендерчилэгдэж тарах магадлалтай. Мөн монгол залуус аливаа мессежт "Yes or no" сэтгэлгээгээр хандах магадлалтай гэх маягийн дүгнэлтүүд л гарах байх даа. Нэн ач холбогдолтой шүү дээ.
Фэйсбүүк дээр идэвхтэй мессэж бүтээгч байсан, угтаа бол судалгаа хийж байсан энэ хүн өнөөдрөөс эхлэн идэвхгүй болж харин иймэрхий судалгааны идэвхитэй оролцогч болж үлдэв. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.
Хүндэтгэсэн, Фэйсбүүк нэгэн анд тань
No comments:
Post a Comment