Дэлхий нийтээрээ л цөмийн эрчим хүч, шар нунтагаас татгалзах болж. Хэрэггүй шар нунтаг болохоор л тэр. Хэрэггүй төдийгүй бүр аймшгийн, сүйрлийн, үхлийн, төгсгөлийн, чөтгөрийн шар болохоор тэр шүү дээ. Тэгэхээр монгол ч бас энэ чөтгөрийн шараас татгалзах нь их зөв. Юухэв. Бидэнд их баялаг байна.
Японы улсын ерөнхий сайд "Япон улс 2030 он гэхэд цөмийн эрчим хүч хэрэглэдэггүй улс болно" гэж. Канад ч, Австрали ч, Европ ч энэ чөтгөрийн шаргүйгээр амь зууж сурна гэж тунхаглаж байна. Дэлхийн нийт " Nuke fucking France' гэсэн постертэй аль хэдийнээ танил болж. Муухай гэж, ийм постер,золиг. Дэлхий ийнхүү цөмийн эрч хүч, шар чөтгөрөөс татгалзжээ. Цөмийн энерги, цөмийн технологи ингэж моодноос гарч байна.
Шар чөтгөрийн моод төгссөн энэ цаг дор хачин зүйл сонсох юм, энд монголд. "Орчинд нь хоргүй байдлаар шар нунтаг гаргана". Ерөнхий сайд маань ингэж хөөрсөн гэнэ. Түүнийг нь нэгэн баримтат нийтлэлээс олж уншаад мөн их гайхлаа, мөн их айлаа.
"Моод монголоор л дуусна" гэдэг нэгэн тохуурхал байдаг. Нээрээ бодох нээ, монголд төгссөн моод олон байх. Коммунисжин хөөрөх, социалисжин идэх, ардчилж хөрөнгөжих, алагчилж ардчилах, эмэгтэйжин сүйтгэх, газар хувьчилж хөрөнгөжих, хип хопжин харчих, гэрлэж харьжих, ногоорч либерчилагдах, либеральчилж ногоорох, либералжин төгсөх гээд л дурдвал дуусашгүй олоон хошин моод монголд төгсжээ.Моод л юм чинь. Яахав. Ингэж төгслөө гээд ямар монгол төгсчихсэн биш. Гэвч моодлон монголд төгсгөж огтоос огт ёстой болохгүй ганцхан моод байна. Тэр нь энэ чөтгөрийн шар, хэрэггүй шар. Түүгээр моодлон түүнийг монголд төгсгөх гэсэн энэ мунгинаа тань эх нутгийг чинь төгсчихэж ер нь мэднэ. Шар чөтгөрөөр иймд моодлоод юухэв,монголд.
"Моодноос гарсан шар чөтгөр, цөм чөтгөрөөр моодлох" гэсэн юм шиг л хөөрсөн хөөрлийг сонсоод айсан, гайхсан шанал маань "Иймээс, монголд цөм хэрэггүй" гэж нэрлэсэн нэгэн слайд шоуг бүтээж түгээхэд хүргэв. Моодноос гарсан шар чөтгөр монголд амиллахыг эрс эсэргүүцэж буй тэмцлийн эхлэл энэ. Дэлхий үзэг, бас сонсог. Яахав.
Энэ цагийн бидний мэдээгүйгээс, бас зогсоогоогүйгээс болж ирэх цагийн балчир, байгаль дэлхий, ан амьтан тэр шар чөтгөрийн дор зовж шаналж, чимээгүй уйлан гаслаж үл болох. Хүнлэг бус, шударга бус, ухаалаг бус, гэгээлэг бус, бурханлаг бус.
Шар нунтагаар тэгэхээр моодлоод ер нь юухэв, монголд.
Жич:
"So, No Nukes in Mongolia" Дараах сайтыг дарж үзээрэй. Бодоорой. Эргэцүүлээрэй.
Сонирхон үзэж түгээн дэлгэрүүлбэл нэн баярлана.
http://tripwow.tripadvisor.com/tripwow/ta-06ec-d0cc-13e5
Ц.Лувсандорж
2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
Ц.Лувсандорж
2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр