Хүүхэд яаж наадав аа
Ажиглаж байхад томчууд их сайхаан наадаж ээ. Морь нь хурдан бололтой юм,
морь сонирхогчдын. Сум нь цэцэн бололтой юм, нум сонирхогчдын. Бөх нь бяртай
бололтой юм, бөх сонирхогчдын. Том монгол хүн л бол энэ гурвын сонирхогч байх
ёстой хэмээн үзэж наадмаа ч, найраа ч, хуушуураа ч, үзүүлбэрээ ч, үгээ ч
бэлтгэж, хөрөнгөө ч цацдаг бололтой юм,энд. Гэвч том биш хүүхэд энэ том наадамд яаж цэнгэ вэ.
Стадионд
хүүхэд “уйтгартай юм” гэж хэлэхийг сонсов. Талбайд хүүхэд “яасан заваан юм бэ, Батаараас өөр
үзүүлбэргүй” гэж гомдлохыг
харав....
Тоглох талбайгүй, цэнгэх паркгүй,төлөх
мөнгөгүй тэд идэх хоол, уух усаар хомсхон байж томчуудын энэ том хөөр найрын өдрүүдийг уйдаж, уйлж, гундаж, гандаж өнгөөрсөн байх вий, хүүхдээ
мартсан энэ монгол наадмаар.
Томчуудын энэ том наадмаар "жижигхээн" хүүхэд ер
нь яаж цэнгэ вэ, энэ хүмүүнлэг, ардчилсан монголд.
Ц.Лувсандорж
2013 оны
7 дугаар сар 13-ны өдөр
No comments:
Post a Comment