Monday, December 29, 2014

МАНГУУГААР БИШ МАТЕМАТИКААР ХӨТЛӨ, ЭХ ОРНОО

http://mr-institute.blogspot.com

http://www.slideshare.net/luvsandorjts 

http://www.facebook.com/luvsandorjts
 
http://luvsandorjts.wordpress.com

http://centreparty.blogspot.com

http://centrepartymongol.blogspot.com

МАНГУУГААР БИШ МАТЕМАТИКААР ХӨТЛӨ, ЭХ ОРНОО

Математик ухаанаар ажихад монголд ядуу үгүй, ард үгүй. Тэгэхээр  тэнд гагцхүү тэнгэрлэг оршихуй л байх. Гэвч мангуу амилаад ирэхийн цагт тэнгэрлэг улсад  хүртэл ард элбэгших, ядуу олшрох. Иймд энэ муу мангууг хурдхан мартаж, харин,  математикийг нэн эрхэмлэн улсаа хөглө. Тэнгэрлэг орш. Эрхэмсэг бай.

Монгол газраар л баян. Монгол хүн бүр  дор хаяж 600 метр шоо дөрвөлжин газартай. Ийм хувьтай. Тийм заяатай. Ийм газартай хүн, тэгэхээр, яагаад ч,  ард хоцорсон ядуу биш,  харин хувьтай, заяатай төрсөн, тэнгэрлэг орших баян хүн шүү, мангуугаар биш, харин, математикаар аживал. 

Монгол эрдэс баялагаар л баян. Энэ нутагт алт, мөнгө, зэс, уран, төмрийн хүдэр, газрын тос, фосфарит,нүүрс, газрын ховор элемент зэрэг тоолшгүй,тооцоолшгүй олон эрдэнэс тонн тонноор бий. Тэгэхээр монгол хүн бүр тооцоолшгүй тонн эрдэнэстэй.  Ийм хувьтай, тийм заяатай. Тооцоолшгүй тонн эрдэнэстэй хүн, тэгэхээр, яагаад ч ядуурч үгүйрсэн ард биш, харин эрхэмсэг орших эзэн хүн шүү, мангуугаар биш, харин, математикаар тооцвол. 

Монгол мал, ан амьтнаар л баян.  Монгол хүн бүр дор хаяж 20 толгой малтай, тоологдошгүй тооны амьтантай, шувуутай, загастай.  Ийм хувьтай. Тийм заяатай. Ийм өмчтэй хүн, тэгэхээр, яагаад ч, үгээгүй  гуйлгачин ард биш, харин, малтай, антай, талтай, ойтой, уултай, голтой эзэн хүн шүү дээ, мангуугаар биш, харин, математикаар  бодвол.

Монгол газар зүй, уур амьсгалын тэнгэрлэг байршилтай. Хорвоог тэнцүүлж хөгжлийг тэтгэсэн дөрвөн улиралтай.  Нохой гаслам халуунгүй тул зундаа ахуйн зардалгүй.  Энэ  нь эдийн засгийн таатай нэгэн нөхцөл.  Элдвийг цэвэрлэх, орчныг цэмцийлгэх өвөлтэй. Энэ нь  мөн эдийн засаг, эрүүл ахуйн эерэг нэгэн нөхцөл.  Ногоо, тариаг тарих, ургуулах, арчлах, хураах алтан хэмнэлийг онож бүрдүүлсэн хавартай, намартай.  Энэ нь мөн ховор нэгэн өгөгдөл.  Далайн хар шуурга,  үер усны гай гамшгаас хол. Газар хөдлөлт нэн ховор. Элдэвлэсэн шашны элдэв зөрчилгүй. Дайнгүй, байлдаангүй.  Газар зүй, уур амьсгалын заяагдмал, төрмөл  анхдагч энэ аяатай өгөгдөл, нөхцлөө онож тооцвол алдаа биш, харин, амжилт гаргах магадлал нэн өндөр юм, энд.  Анхдагч энэ өгөгдөл, нөхцлөөрөө монгол хүн, иймд, ядуу ард гэхээсээ  амжилтын эзэд болох боломж их байгаа юм шүү, мангуугаар биш, харин, математикаар  шинжвэл.

Монгол зах зээлийн гайхам нэгэн нөхцөлтэй улс.  Урд нь дэлхийн хүн амын гуравны нэгийг багтаасан Хятадын зах зээл цэлийж байх. Ард нь  дэлхийн хамгийн том газар нутагтай Оросын зах зээл хүлээж байх.  Энэ зах зээл рүү бүгдээрээ, улсаараа нийлж нэгдэж байгаад ганцхан бүтээгдэхүүн, ганцхан үйлчилгээг бий болгоход л монгол хүн боол биш, харин, эзэн байх магадлал их өндөр байх нь ээ, мангуугаар биш харин математикаар сэтгэхэд.   

Монгол  чадварлаг, зохимжтой тооны хүний нөөцтэй. Хүн амын 98 гаруй хувь нь бичиг үсгийн их соёлд тайлагдсан. Тэдний эзэмшсэн мэдлэг, хураасан чадвар нь академик, сонгодог шинжтэй байдаг тул хэрэг гарч, нөхцөл бүрдвэл тэд түүнийгээ хэдийд ч, хаашаа ч хувирган хэрэглээ болгож чаддаг. Энэ л онцлогоороо, монгол хүн, монгол хүүхэд  “авьяаслаг, юмыг хурдан сурдаг, оюуны чадавхи өндөр, сэргэлэн” гэх зэрэг хүний оюуны чансааг илтгэх сайхан үгсийн эзэн болсон байх нь олонтоо. Чанаргүй тэрбумаас чансаатай 3 сая хүн дэвшилтэд технологид суурилсан орчин цагийн үйлдвэрлэлд нэн зохимжтой байх, мангуугаар биш математикаар загварчилбал. 

Мангуугаар биш харин математикаар харвал монголын дэвших, хөгжих анхдагч нөхцөл, гол хүчин зүйл бүгд л эерэг сайн, таатай сайхан байх. Технологид суурилсан орчин цагийн үйлдвэрлэлийг хөтлөхөд тоогоороо ч, чанараараа ч яг таарах чадварлаг хүний нөөц энд байна.  Дэлхийд олдошгүй хоёр том зах зээл дэргэд нь цэлийж, хүлээж байна, энд. Газар зүй, уур амьсгалын хөгжлийг чангаагч биш, харин тэтгэгч заяагдмал эерэг нөхцөл, байршил энд байна.  Газар байна, газар доор нь тооцоолшгүй тонн эрдэс баялаг энд мөн байна. Байгалиараа, өөрөөрөө л өсөж олширч байдаг хэдэн арван сая мал, хэзээ тоологдошгүй ан аньтан энд л бас байна. Уудам тал, ой мод, гол мөрөн байна, энд.  Монголд, иймд, ард хоцорсон ядуус, ядуурч үгүйрсэн ардууд, яагаад ч байх боломж үнэхээр алга. Гагцхүү тэнгэрлэг орших, эрхэмсэг байх  боломж л бодит болж харагдаад байна,энд, математикаар шинжвэл. Гэвч ийм баян, тийм тэнгэрлэг энэ улсад ард элбэгшиж, ядуус үржээд байна шүү, цаана чинь.  Мангуугаар бус иймд математикаар л хөтлө, эх орноо.
Ц.Лувсандорж
2014 оны 12 дугаар сарын 29-ны өдөр

Sunday, December 14, 2014

АЯТАЙ ЭССЭ АЛТАН

АЯТАЙ ЭССЭ АЛТАН

Эссэ элдэв л янз байх.  Гонжийсон гонжгор,  дэнхийсэн данхар, цүндийсэн цүндгэр, бандийсан пандгар. Бас утгатай, утгагүй;  хэмнэлтэй, хэмнэлгүй; харьцаатай, харьцаагүй; аятай, аягүй гэж бий. Элдвээр л элдэвлэсэн эдгээр олон  дотроос алтан харьцаат  эссэ  аятай, бас аятайхан.

Гонжийсон гонжгор эссэд гоё сайхан огт үгүй.  Эхлэл, өрнөл, төгсгөл үгүй. Хэмнэл ч үгүй, тэгш хэм ч үгүй, утга ч үгүй, үнэ цэнэ ч үгүй, гоо сайхан ч үгүй.  Гонжийхоос өөр юу ч үгүй, иймд, гонжийсон энэ гонжгорт.
Дэнхийсэн данхар эссэд хийрхэл л бий.  Өрнөлгүй хийрхэл, төгсгөлгүй хийрхэл.  Тэр хий үзэгдэл лугаа тэнэж дэнхийсээр, томорч данхаасаар. Зохицолгүй, нийцэлгүй, хэмнэлгүй, тэнцвэргүй, хуурмаг, худал, утгагүй, үнэгүй, цэнэгүй. Хийрхлээс өөр юу ч үгүй, иймд, дэнхийсэн энэ данхарт. 
Цүндийсэн цүндгэр эссэд хог л байх.  Эхлэлгүй хог, өрнөлгүй хог. Тэр хогон хор, хорон хогоор л дүүрч цүндийсээр, цүндийж дүүрсээр. Тэгш хэмгүй, тэнцвэргүй, хэмнэлгүй, гоё сайнгүй, гоо сайхангүй.  Хог хорлол, хорлол хогоос өөр юу ч үгүй, иймд, цүндийсэн энэ цүндгэрт. 
Бандийсан пандгар эссэд худал  хуурмаг л байх. Эхлэлгүй худал, өрнөлгүй хуурмаг. Тэр эхлэлгүй тул үндэсгүйдсээр, өрнөлгүй тул үргүйдсээр.  Ёс зүй үгүй, ёс суртахуун үгүй, тэгш хэм үгүй, хэмнэл үгүй, гоё сайхангүй, гоо сайнгүй.  Худал, хуурмагаас өөр юу ч үнэгүй,иймд, бандийсан энэ пандгарт. 
Алтан харьцаат эссэд, харин, ая  бий. Энэ ая эхлэлд  сонсогдоно, өрнөлд  эгшиглэнэ, төгсгөлд хөглөнө.  Энэ аяын харьцаа алтан, хэмнэл төгс тул тэр уншигдана, сонсогдоно, мэдрэгдэнэ, баригдана, хайрлагдана. Гоо сайхан, үнэ цэнэ, утга учир, хайр энэрэл, ухаарал бий,  иймд, алтан аятай эссэнд.
Эхлэлгүй, өрнөлгүй, төгсгөлгүй гонжийсон гонжгор эссэ гоё биш. Ер нь их муухай. Өрнөлгүй, төгсгөлгүй хийрхэж дэнхийсэн данхар эссэ нэн тусгүй.  Ер нь огт хэрэгггүй. Эхлэлгүй, өрнөлгүй, гэнэт л хогоор дүүрч цүндийсэн цүндгэр эссэ тун хортой.  Ер нь их хорлолтой. Эхлэлгүй худалжин, өрнөлгүй хуурмагжин пандийсан пандгар эссэ мөн ч үлгэргүй. Ер нь огт цэнэгүй. Эхлэлдээ ч, өрнөлдөө ч, төгсгөлдөө ч алтан хэмнэлт аятай эссэ, харин, мөн ч аятайхан. Ер нь мөн ч тустай.  Хэмнэлт аятай болохоор тэр,  иймд, бусдаасаа аятайхан, алтанхан.

Saturday, December 13, 2014

АЛТАН ЭССЭ АЯТАЙ

Friday, December 12, 2014

Эхлэлгүй, өрнөлгүй, төгсгөлгүй гонжийсон гонжгор эссэ гоё биш. Ер нь их муухай. Өрнөлгүй, төгсгөлгүй хийрхэж дэнхийсэн данхар эссэ нэн тусгүй.  Ер нь огт хэрэгггүй. Эхлэлгүй, өрнөлгүй, гэнэт л хогоор дүүрч цүндийсэн цүндгэр эссэ тун хортой.  Ер нь их хорлолтой. Эхлэлгүй худалжин, өрнөлгүй хуурмагжин пандийсан пандгар эссэ мөн ч үлгэргүй. Ер нь огт цэнэгүй. Эхлэлдээ ч, өрнөлдөө ч, төгсгөлдөө ч алтан хэмнэлт аятай эссэ, харин, мөн ч аятайхан. Ер нь мөн ч тустай.  Алтан хэмнэлт аятай болохоор тэр,  иймд, бусдаасаа аятайхан, алтанхан.

Ц.Лувсандорж
2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Thursday, November 27, 2014

Төв ухаан зөв ухаан

Төв ухаан

ТӨВ УХААН

Тийм ч биш, үгүй ч биш.  Сэтгэн бодох энэ хэлбэр бол төв ухааны язгуур мөн чанар.  Энэ л мөн чанараараа тэр хоёр утгат бус олон утгат ухаан (логик) –ийн эх язгуур; шинжлэх  ухаан;  амьдралын ухаан; ертөнцийн хуулийн дор чинхүү мэдлэгийг эрхэмлэн аж төрөх дорнын ухаарал, соёлын  үнэт зүйл болдог.  Ийм л увдист чанараараа тэр  зөв чиг, зүгийг гаргана, зөв замыг заана.  Төв ухаан ингэж л зөв ухаан болно.

Төв ухаан олон утгат логикийн язгуур

 Барууны гэх соёл, иргэншилд  “тийм эсвэл үгүй” гэсэн ухаан түгээмэл хэрэглэгдэнэ.  Энэ ухаанаар гуравдахь зам, гуравдахь хувилбар гэж үгүй.  Хэлбэрдэн сэтгэх ухаан (формаль логик) -д үүнийг “гуравдахийг үгүйсгэх” хууль ч гэж хэлэх нь бий.   Энэ ухаанаар  хорвоо ертөнцийн  аливаа юм, үзэгдэл  хоёр төлөвт, хоёр туйлд багтаж оршино. Сайн, муу; сайхан муухай; үнэн, худал, бодит; хуурмаг;  хайртай, хайргүй; бороо орно, орохгүй ...” гэх мэтчилэн хялбарчлан, хэлбэрдэн сэтгэж  шар өдөр, бор хоногийг алдаж, оносоор өнгөрөх нь их түгээмэл байдаг, энэ ухаанаар бол. 

Гэвч дорныхон  хорвоо, ертөнцийн юмс, үзэгдлийг ингэж хоёрхон төлвөөр хялбарчлан, хэлбэрдэн авч үздэггүй, харин  гуравдахийг үгүйсгэдэггүй ”тийм ч биш, үгүй биш” ухаанаар харахыг илүүд эрхэмлэнэ.  Юмс, үзэгдэл  туйлчлагдсан хоёрхон төлөвт биш харин бүхэлжсэн хамааралт нэгдэлд оршино,танигдана.  Юмсын оршихуй, үзэгдлийн явагдахуй нь эерэг сөрөг олон хүчин зүйлийн  зохицол, нэгдэл, тэнцвэр.  Сайнд муу бий, мууд сайн бий;  Cайханд муухай бий, муухайд сайхан бас бий;  Үнэнд худлын шинж бий, худалд үнэний шинж бий; Бодит гэх зүйлд хуурмаг шинж бий; хуурмаг гэх зүйлд бодит шинж бий; “хайртай ч биш, бас хайргүй ч биш” байж болно; эрд эмийн шинж бий; эмд эрийн шинж бий; бороо орж ч болно, орохгүй байж болно; … гэх мэтээр хялбарчлах ч бус, хэлбэрдэх ч бүр биш харин ертөнцийн хууль, чинхүү мэдлэгийг эрхэмлэн  үзэж аливааг бодиттойгоор харж, түүнийг олон хүчин зүйлийн олон хамаарал дор авч үзэхэд  гуравдахийг үгүйсгэдэггүй ухаан-төв ухааны мөн чанар оршино.  Төв ухаанаар харвал  гуравдахь хувилбар “тийм  ч биш, үгүй ч биш” гэсэн томьёололтойгоор л цаг ямагт оршиж байна.

“Гуравдахь хувилбар” ямагт оршино, бас  энэ оршихуйд дөхөх гэсэн утгаар завсрын олон хувилбар ч оршино, тэр нь тухайн зохицлоос хамаарч явагдах тодорхой магадлалтай байна. “Юмс, үзэгдэл нь тодорхой магадлалтайгаар явагдана, мөн оршино” гэж үзэн, үүнийгээ хууль мэт болгон сэтгэх ухааныг олон утгат логик, цаашилбал, фази логик  гэж ярих нь ч бий.  “Тийм ч биш, үгүй ч биш” гэсэн хэлбэртэйгээр гуравдахь хувилбар оршиж байгаа нь олон хувилбар оршихуйн язгуур үндэс болж байна, энд.  Ингэж л төв ухаан олон янзаар сэтгэж бодохын язгуур шалтгаан болдог юм.

Төв ухаан шинжлэх ухаан

Юмс, үзэгдлийн мөн чанарыг хүний оюуны хүчээр таньж ухаарч мэдэх, нээж илрүүлэхэд чиглэсэн аливаа эрэн хайлт, шинжлэх үйл нь судалгаа, шинжилгээний ажил, томруулж хэлбэл, шинжлэх ухаан юм.   Шинжлэн судлах үйл нь хэдийгээр тархины үйл явц гэлээ ч, тэр үйл явц талаасаа ч, үр дүнгийн талаасаа ч тухайн хүний сэтгэх, бодох хэлбэрээс ангид байх ёстой. Үүнд л “ шинжлэх ухаанч”  гэдэг үгийн мөн чанар нуугдана.

Юмс үзэгдлийн мөн чанарыг шинжлэх ухаанч байдлаар таньж мэдэхийн тулд судлаач эерэг, сөрөг олон хүчин зүйл (хувьсагч)-ийг нэгтгэн үзэж, түүний бүхэлжсэн хамаарлыг олохыг хичээдэг. Энэхүү зорилгын дор  судлаач оршиж буй олоон  аргуудыг нягт нямбай хэрэглэхийг хичээнэ, бас шинэ аргын бүтээхийг зорьдог.  Загварчлал бол ийм аргуудын түгээмэл нэг хэлбэр юм.

Загварчлах аргын мөн чанар нь тухайн үзэгдэл, юмсыг таньж мэдэхийн тулд загвар хийж судлахад оршино. Ийм загварыг хийхийн тулд судлаач боломжит олон хүчин зүйл, өгөгдлийг нэгтгэн үзэх,   тэдгээрийн нэгдэлт хамаарлыг олох,   олон хувилбарт таамаглал дэвшүүлэх, түүнийгээ няцаах, нотлох,  эцэст  нь нэгэн загвар (гуравдахь хувилбар)-ийг дэвшүүлж, тухайн үзэгдэл, юмсыг мөн чанарыг тайлбарлахын хичээнэ.   Тэрхүү загвар нь эцэстээ  “тийм ч биш, үгүй ч биш” ухааныг дахин батлан  харуулсан байдаг нь их түгээмэл.  Энэ ч нь жам мэт. Төв ухаан ингэж л шинжлэх ухаан болдог юм.

Төв ухаан амьдрах ухаан

Аль ч өнцгөөр харахад “амьдрах гэдэг зохицох, орших; орших зохицох” гэсэн утга.   Оршиж буй бүхэн зохистой, зохистой бүхэн оршдог ч гэдэг.  Зохицох гэдэг нь ертөнцийн хууль, жам ёсонд захирагдана гэсэн үг.  Ингэж зохицож чадсан нь орших л дээ.  Оршиж буй учраас дэвшиж, хөгжих л дээ.

Зохицож оршиж, оршиж амьдрахад  “тийм ч биш, үгүй ч биш” ухаан  ухамсартай, ухамсаргүйгээр өдрөөс өдөрт, цагаас цагт хэрэглэгдсээр.  Байгалийн  жам ёсонд ойрхон нүүдэлчин ахуй соёлд тэр бүр ч их хэрэглэгдсээр иржээ.  

“Төв хүн” гэдэг энэ монгол хэллэгт төв ухаан шингээстэй.  Улааныг харж урвадаггүй, хөхийг харж хөрвөдөггүй зантай, зөнтэй, үйлтэй, үгтэй хүний мөн чанар, дүрийг энэ хэллэгээр илэрхийлжээ.  Төв ухаан энд ингэж л хүнийг таних, түүнийг шинжих  арга болж  байна.

 “Хань минь” гэсэн хэллэгт мөн л төв ухаан шингээстэй.    “Хайртай,  хайртай, хайртай” гэж уйдтал хэлсээр, эцэстээ эр эмийн сул, давуу талыг өргөж “би, чи” гэж тэмцэлдсээр, үзэн ядалтаар салж төгсдөг буруу хосын замыг бус  харин “эр нь ч биш, эм нь ч биш”; “хамтдаа”; биеэ биеэдээ дэм тус, хань, нөхөр болж урагшилна“  гэсэн гүн ухааныг энэ хэллэгт харуулжээ.  Төв ухаан энд ингэж л хослон амьдрах ухаан болж байна.

“Айл хүний амь нэг” гэсэн энэ хэллэгт бас төв ухаан шингээстэй.  “Тийм эсвэл үгүй” гэдэг шиг “Би эсвэл  чи” гэж тэмцэлдэх биш,  “Би ч биш, чи биш”; “бид” гэсэн үзлээр зэрэгцэн оршиж, энх тунхад хүрэх эрхэм ухааныг энэ хэллэгт илэрхийлжээ.  Төв ухаан энд  ингэж л хамтран аж төрөх , нийгэмжих, дэлхийжих соёл болж байна.

“Ухаангүй ноёнд урагшгүй зарц” гэсэн хэллэгт мөн л төв ухаан шингээстэй. “Дарга аа, даргаа аа, дарга аа” гэж даливганан дагаж гүйгчдээр өөрийгөө тойруулчихгүй байхыг, мөн “манай, танай; улаан, цэнхэр, ногоон” гэж  хэт туйлчлалгүй, туйлшралгүйгээр төрийн албыг авч явахын чухлыг, энгийнчилвэл Төрийн албанд төв байгэдгийг энэ хэллэгээр сануулж. Төв ухаан ингэж төр улсыг авч явах ёс зүй, ёс суртахуун болж байна.

Төв ухаан  хүний  ч, бүлийн  ч,  төрийн ч,  улсын ч орших, зохицох  эрхэм нэгэн арга, ёс зүй, ёс суртахуун, соёл  болсоор  л. Төв ухаан ингэж л амьдрах ухаан болдог юм.

Төв ухаан зөв ухаан

Төв ухаан гуравдахийг үгүйсгэдэггүй. Тийм учраас туйлчлалгүй, туйлшралгүй  ёс зүй, ёс суртахуун болж, амьдралын зөв хөтөч болж чаддаг.  Тэр  бас шинжлэх ухаан ч хандлага, олон соёл зэрэгцэн оршихын язгуур шалтгаан болж чадна.  Хамгийн цэнэтэй нь, тэр ертөнцийн хууль дор чинхүү мэдлэгийг эрхэмлэн амьдрах эх  урлаг, их хэл болж чаднаа. Ийм учраас төв ухаан л зөв ухаан байдаг юм.