ЖДҮ, ипотекийн зээл, АСЕМ, өмч хувьчлал, 20 дугаар тогтоол, газар эзэмшил, банкны дампуурал гэх мэт нь бүгд л төрийн бодлогоор, санаатайгаар, урьдаас төлөвлөж байгаад эрх мэдэлтэн бодлого, эрх мэдэл, албан тушаалаа буруугаар ашиглан мөнгө хийж байгаагийн нэгэн хэлбэр юм. МАН-АН төр барьсан 30 жилийг манараагүй хүний нүдээр харвал ийм л юм. Ийм бодлогоор энэ мэтээр мөнгө босгоход хэлбэрийн ялгаа бий, харин мөн чанарын ялгаа байхгүй.
ЖДҮ-г буцаагаад төлчихсөн гэснийг бахдан бахархалтай магтах нь байх
юм. Зүгээр л бод. Малчны ухаанаар хар. ЖДҮ-ээр тэд аль хэдийн мөнгөө
хийчихсэн байгаа биз. Буцааж төлөхөд л тэд хүүлсэн мөнгөтэй үлдэж
байна. Тэр нь тэр бумаар хэмжигдэнэ. Гэтэл уяатай халтаруудыг тэд
үүнийг ерөөсөө ойлгохгүй л гэж бодож байгаа ш дээ. Буцаагаад өгчихсөн
гэхээр тэд нь бас баярлаж "үгүй, мөн шударга хүн юм аа" гэж бахдах,
дэмжих, бүр их хуралд урьж залах.
Ипотекийн 8 хувийн зээлд хууртан өртөж, эцэстээ, өөрсдийгөө зээлэх мөнгөтэй, зарах хороололтой этгээдийн хөрөнгийг өсгөх хэрэгсэл төдийхөн болгож яваадаа бас л тун их баяртай яваа ард цөөнгүй явах.
300 гаруй жилийн турш гурав дөрвөн үеэрээ хөлс дуслуулан зүтгэж байж л босгосон бизнестэй, үйлдвэртэй, үйлдвэрлэлтэй Форд, Сони, Панасоник, Ж-мотор гэх мэт томоохон компаний эзэдтэй бараг дүйцэн зэрэгцэх дэлхийн баячууд гэнэт л өнөөх 30-хан жилд дотор 30 гаруй наяд долларын өртэй,жижиг зах зээлтэй, жижигхээн монголоос их олноороо тодорч байхыг хараад "үгүй мөн их аугаа монголоо, чингисийн удмаа" гэж шогжорч шагшан, биширч шүтэн, тэднийгээ их дэмжингээ өөрсдөө тун ядуурч байдаг ард бас байнга үржин олширч байх.
Ардын санхүүгийн боловсрол гэж нэг иймэрхүү, тиймэрхүү. Боловсролыг дорд болгодогийн нь учир нь бас нэг иймэрхүү, тиймэрхүү.
Тэдний цаад санаа нь "цаад ардыгаа үргэлж ард байлгаж үүрд ард үлдээ, энэ гоё ардчиллаар " гэсэн шиг бас нэг тиймэрхүү, иймэрхүү.
Яая даа, хээгүй гэх гэнэн ардын эгшин бүрт хөөрөн ядрахыг, яалтай.
Яав даа, баян гэх монголын мөч бүрт хийрхэн ядуурахыг, яая даа.
Ц.Лувсандорж
2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр

No comments:
Post a Comment