Төвөө алдсан нийгэм
Саяхан нэг ший дэлхийг шуугиулж гол дүр нь Оскар авсан юм. Тэр шийг "Наргиач (Joker-Жокер)" гэж нэрлэсэн байдаг. Энэ ший юугаараа алдартай байв?
Орчин цагийн мөнгөний нийгэмд орхигдсон бүлийн нэгэн төлөөлөл нялхаасаа эцэг эх, эргэн тойрондоо дорд үзэгдсээр явсны дүнд нэгэн санамсаргүй шахуу үйлдлээрээ өөрийгөө анх удаа "..хүрээ талж" илэрхийлсэн нь нийгэмд хүрч тэр нь "Жокер" шиг хувцасласан үймсэн олны хөдөлгөөн болон өрнөж байгаа тухай юм. Энэ ший "Дуугүйн дуу"-г дэлхийд хүргэснээрээ дэлхийн шилдэг ший болсон байх.
Жокериуд мэтийг хэт зүүнийхэн гэх бол түүний эсрэгийг хэт барууныхан гэх юм. Нийгэмд хэт баруун, хэт зүүний үзэлтэн бүлгүүд бодит болоход тэр нийгэм өөрөө өөрөөрөө төвөө алдаж, төвөөсөө холдон яг л эвдэрхий элсэн цаг шиг дундуураа тасрах шахсан элсэн цаган бүтэцтэй болдог.
Элсэн цагийн бүтцээр үлгэрлэгдэх нийгэм дор дурдсан дөрвөн үндсэн чанартай. Үүнд:
Нэг. Өмч, баялагийн 99-ээс илүү хувийг хүн амынх нь 1 -ээс багагүй хувь нь эзэмшинэ. Өмч, баялагийн үлдсэн 1 хүрэхгүй хувь дээр хүн амынх 99-ээс илүү хувь нь аж төрөх гэж үздэг. Ийм нийгэм баян, ядуугийн хоёр туйлтай. Тэр нь өмчтэй, өмчгүй гэсэн үг хоёр бүлэг байна аа гэсэн үг. Өмчгүй үлдсэн нь амь зуух гэж хөдөлмөрөө бүх л насаараа, бүхэл үеэрээ баянд зориулдаг, мөлжүүлдэг. Ядуугийн амьдралын утга нь ингэсээр баяныг улам баяжуулахад чиглэнэ. Ихэнхи ядуучууд үүнийгээ хувь тавилан гэж үзэн улам л зүтгэнэ. Улам зүдэрнэ. Эд яг л 300 жилийн өмнөх боолчууд шиг болдог. Боолоос нь чөлөөлчихөөд байхад боол л баймаар байна гээд гуйгаад байдагтай утга нэг болж ирдэг. Аяараа уяатай халтар шиг болдог.
Хоёр.Эрх мэдэл, бодлого, шийдэл, соёлыг зөвхөн баячууд эзэмшинэ. Энэ нь хүн амын нөгөө 1 хүрэхгүй баян хэсэг төрийн эрх мэдлийг ардчилсан гэх зарчмаар олж авсан байдаг. Нөгөө олонхи болдог ядуучууд л тэднийг өөрсдийнх төлөө шийдвэр гарган гэж их итгэн сонгодог, ингэж сонгох нь тэдний хувь тавилан гэж тэд итгэдэг. Ийм нийгэмд эрх мэдэлжсэн мөнгө, мөнгөжсөн эрх мэдэлд утга нь орших засаглал (плутократик-plutocratic)-ын нэгэн хэлбэр бий болсон байдаг.
Гурав. Бодлогыг баячууд эзэмших тул бодлого лобби болсон байдаг. Лобби гэдэг яг эцэстээ хүрч очвол авилга тул энэ нийгэмд авилга дийлдэхгүй болдог. Бодлогоор баяныг баяжуулна, ядууг улам ядууруулна. Гэхдээ тэгш байдал, ялгаатай бус байдлыг дэмжинэ гэж ардчиллыг ярьж үйлээрээ гадна баячуудын гар хөл болох замаар үүнийгээ хийдэг.
Дөрөв. Ардчилал оролцоо, оролцоо ардчилал гэсэн тунхаглалын хүрээнд бий болдог нам, нам бус нэгдэл, холбоо, үйлдвэрчний эвлэл эцэстээ бүгд л мөнгөнд хүлэгддэг тул явсаар явцаараа тэдний удирдагчид нь баячууд, эрх мэдэлтний мэдэлд орж, том язгуур эрх ашгаасааа урван түүнийгээ зарж наанаа удирдагч, цаанаа баячуудын гар хөл төдийхэн зарц болдог. Нам, эвсэл, эвлэл, холбооны удирдагчид нь нийт олны язгуур эрх ашиг, тэдний төлөө гэсэн үзлээ, үйлсээ зарсны дүнд жаахан хувь олж хүртэж өөрсдөө жаахан хөлждөг. Жаахан хөлжсөн энэ удирдагч эцэстээ ядуусын хамгийн аюултай дайсан болдог.
Төвөө алдсан ийм нийгмүүд дэлхийд олон байна. 200 гаруй улсын бүүр 200 гаруйд бий.
АНУ өнөөдөр "баячуудыг иднэ (eat the riches)" гэсэн хэт зүүний нэг хэсэг, "ядуучуудыг балбана" гэсэн хэт барууны гэх нөгөө хэсэг бүхий төвөө алдсан нийгмийн нэгэн тод гэрч болж байна. Үүнийг эцэстээ баруун, зүүн гэх үзэлтэй хоёр нам нь аажимдаа сонгуулийн утгаа алдсан амлалтаар төрүүлж байдаг. Дэмжиж байдаг.
Хятад одоо "коммунизмыг нураана" гэсэн хэт барууны нэг хэсэг, "бүгдийг баяжуулна" гэсэн хэт зүүний нөгөө хэсэг бүхий төвөө алдсан нийгмийн бас нэг гэрч болж байна.
Бусад үлдсэн нь энэ хоёрын үлгэрийг даган үлгэр үйлсийг уралдан өрнүүлж төвөө алдсаар байх.
Төвөө алдсан нийгэмд төвөргөөн үүсэх шалтаг түм буман.
Төвөө алдсан өнөөгийн АНУ-д одоо өрнөж байгаа энэ удаагийн төвөргөөний шалтаг нь "цагаан цагдаа хүзүүн дээр нь өвдөглөн удаан сууснаас болж амиа алдсан нэгэн өнгөт арьстан эрийн үхэл" байж мэднэ.
Төвөө алдсан одоогийн Хятадад одоо үргэлжилж буй Конконгийн урт жагсаалттай, хар масктай жагсаал, тэмцлийн шалтаг нь "Өөрөө өөрөөр бүү бод, зүгээр л миний хэлснийг л хий, миний хэлснээр л амьдар, за" гэсэн үзэл хандлагын урт үргэлжлэлийнх үр байж мэднэ.
Төвөө алдсан нийгэмд төвөргөөний шалтаг ерөөсөө л мондохгүй. Түүний язгуур учир нь төвөө алдсан нийгэм жамаа алдаж замаасаа гарсанд нь байдаг юм.
Нийгэм,иймд, төв дээр төвлөрч байх хөгжих ёстой. Төв дээрээ төлөвлөрсөн нийгэм лонхон хэлбэртэй алтан харьцаатай байдаг. Алтан харьцаатай нийгмийн төвд хүн, хүүхэд, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, хамгаалал, хөдөлмөрийн бодит үнэлэмж байна. Эдгээр асуудлын харьцаа мэдээж зөв байна, төв байна,алтан байна.
Нийгмийн бүлгүүдийн харьцааг алтан харьцаанд нь барьсан төвдөө төвлөрсөн лонх шиг бүтэцтэй нийгэм, иймд, алтан болдог.
Төв дээрээ төвлөрсөн алтан нийгэм өөрөө аяараа дэвждэг. Хөгждөг. Алтардаг.
Ц.Лувсандорж
2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр