Wednesday, April 25, 2012

ТУУЛ ШИРГЭЖ ХҮН ЧӨТГӨРЖСӨӨР Л


ТУУЛ ШИРГЭЖ ХҮН ЧӨТГӨРЖСӨӨР Л

 Туул цалгин урсаж байсан цаг саяхан. Туулын урсгал шөнөдөө сайхныг мэдэрсэн нь жаргалтай, азтай, ухаантай.  Туулийг, харин дундрахыг, бүр ширгэхийг үзэж буй нь  гунигтай, шуналтай, тэнэгдүү.

Туул цалгиж байхад тэнд чөтгөржсөн хүн цөөн байж,
Туул дундарж эхлэхэд тэнд харин чөтгөржсөн хүн суурьшиж эхэлж,
Туул ширгэхэд тэр харин зүгээр л чөтгөржсөн, шуналтсан хүмүүсийн үүр болов оо.

Туул цалгиж байсан нь хүн -бурханы сэтгэлийн үр
Туул дундарч эхэлсэн нь хүн шуналжиж байсны шинж
Туул бүр ширгэчих нь харин хүн- чөтгөрийн сүр
Туул ингэж л ширгэн хүн улам чөтгөржинө.






    



  2012 оны 4 дүгээр сар 26


No comments:

Post a Comment