ЯЛАГДАХ, ЯЛЛАГДАХ ЭСЭХИЙГ Л ХАРАХ ҮЛДЭЖ ДЭЭ
Агуулга нь чухамдаа үндэсний соёл
байдаг, зорилго нь чухамдаа нийгмийнхээ залгамж- монгол хүнийг хийхэд чиглэдэг сургуулийн боловсролыг харьчилах
хөтөлбөр дэвшүүлсэн МАН-ыг энэ сонгуульд ялагдах, яллагдах эсэхийг л харах
үлдэв.
МАН-ын мөрийн хөтөлбөрт
"Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн сургуулийн өмнөх
боловсролын чанарыг сайжруулж, ерөнхий боловсролын сургалтад Кембрижийн
стандартыг бүрэн нэвтрүүлнэ" гэжээ.
"Дэлхийн түүхэнд өөр ямар улсын
ямар нам өрөөлийн стандартыг өөрийнхөө улсад нэвтрүүлнэ" гэж сонгуульд оролцсон
байдаг юм бол оо. Энэ их сонин, гаж үзэгдэл. Колончилолд байсан эсвэл хэл, соёл, бодлын колончлолд дагаар
орсон улсад л ийм нам, төр засаг байв. Харин тусгаар улсад ийм хөтөлбөр
дэвшүүлж сонгуульд оролцон, намаа ялуулна гэж яваа нь үнэхээрийн хэт давралт,
мөн хэт тохуурхал аж.
“Англи улсын нэг нам өөрийн улсдаа Монголын боловсролын стандартыг
бүрэн нэвтрүүлнэ” гээд
сонгууль оролцвол тэр улс төрийн тавцангаас мөн амархан арчигдах байх даа.
Арчигдаад дуусахгүй их буруудаж шийтгүүлэх нь гарцаагүй. Япон улсын нэг нам
"өөрийн улсын ерөнхий боловсролдоо Кембрижийн стандартыг бүрэн нэвтрүүлнэ" гээд
сонгуульд оролцвол үндэсний эрх ашгаас урвасан, бас эх орныхоо эсрэг ажилласан
гээд л мөн ч амархан дуусах
байх даа.
Ийм хөтөлбөр дэвшүүлсэн МАН-ыг энэ сонгуульд ялагдах, яллагдах эсэхийг л харах үлдэж дээ.
Үндэсний эрх ашгаар тохуурхавал ард түмэн нэгэн цагт хатуурхадаг. Энэ бол тойрч гаршгүй жам.
Ц.Лувсандорж, боловсрол судлаач, доктор, дэд профессор
No comments:
Post a Comment