Tuesday, July 29, 2014

Амьдрал хайр, энэрэл

                                                       Амьдрал хайр, энэрэл

Амьдрал тэмцэл ч биш, таашаал ч биш. Харин тэр энэрэл хайр юм.

Нөхөр Дарвины онолыг мушгисны гайгаар "нэг эс тэмцсээр тэмцсээр хүн болсон" гэсэн ойлголтыг нялхаас нь сайд хүртэл бараг хүн бүрт хатуу үнэмшүүлж, эцэстээ "амьдрал тэмцэл" гэсэн хүн араатнууд дэлхийгээр дүүрч байна. Гэвч үнэндээ, Дарвины онол амьдрал нэг эсээс, хүн сарамчингаас үүссэн гэж огт хэлээгүй.

Хүн араатан гэдгийн талаар нэгэн профессор "Хамгийн аймшигт араатан' гэсэн тезисийг хөгжүүлж чадахаараа л баримтжуулахыг оролдсон. Түүний эл оролдлого  араатан мэт авирлах хүн нэн аюултайг нотолсон хэдий ч харин "хүн гийчэн" гэдгийг үгүйсгэж чадаагүй юм.
 
Хүн гийчэн.
 Гийчэн чанараа ихэнхи хүн "мөнх бусыг мөнх" гэж мэдрэх тэр  цагтаа л олох. Гэвч тун цөөнхөн нь үүнийг энэ цагт мэдэрнэ. Тэгээд тэд үйл ээ ч,  үгээ ч, үйлсээ ч цэнэнэ, гамнана. Өөрийгөө ч, өрөөлийг ч хайрлана, энэрнэ. “Хорвоо хайр, энэрэлийн өлгий; амьдрах гэдэг тэгэхээр хайр, энэрэлд суралцах гэдгийг мэдэрсэн болохоор тэр л дээ, тэд.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нэг нөхөр  "амьдрал тэмцэл" гээд хийрхээд байсан. Хэлж байгаа үгийнхээ утгыг ойлгосон уу, цээжилсэн үү бүү мэд
, тэмцэл гээд л хөөрөөд  байсан. Бас нэг намын дарга гэгч нөхөр "гадаа гуйлга гуйж байгаа хөөрхий хөгшид, хүүхдийг хараад бэлэнчлэх сэтгэлгээтэй, залхуу, өөдгүй энэ тэр" гээд гоочлоод л байсан. Мөн сайд гэгч нэг нөхөр “амьдрал хүчиндэгч” гэж хэлсэн гэв үү. “Амьдрал тэмцэл гэсэн хоосон номлолын хийрхсэн итгэгчид болохоор тэр биз,тэд.

Амьдрал тэмцэл биш. Амьдрал хайр, энэрэл юм. Үнэмшихгүй бол үрээ хайрлаж буй амьтныг сайн аж. Эх малыг сайн ажигла. Бас амьтан тэжээ. Тэд хэрхэн, нөхцөлгүй хайрл
аж буйг мэдрэхийг хичээ. Бүр болохгүй бол ээжийгээ сана. Хайр нь нөхцөлтэй байж уу. Тэмцэл байж уу.....

Амьдрал тэмцэл гэг
чид худлаад итгэснийхээ хор гайгаар хайран амьдралаа тун зовлонтой өнгөрөөдөг. Үүрээд одох гэж байгаа юм шиг л эрх мэдэл, эд материалын төлөө өглөөнөөс өглөө хүртэл хөлсөө урсган, үнэ цэнээ алдан, аугаа хүчээ умартана элдэвлэх. Дүнд нь үлбийсэн гудамж олширч, урвайсан хүмүүс л элбэгшсэн байх.

Ц.Лувсандорж


2014 оны 7 дугаар сарын 3
О-ний өдөр

No comments:

Post a Comment