Нийтээр нь нэмэхэд нэгэнд нь ч нэмэгдээгүй юм шиг л байна. Тэгэхээр цалингийн тамын тогоо, чөтгөрийн тойргоос нэг нэгээрээ цуварч гаргах хэрэгтэй юм. Эхлээд гаргах ёстой нийгмийн бүл бол яах аргагүй багш нар мөн. Багш аа нийгмийн дундаж анги давхаргад татаж авчрахад алсуураа түүнээс доор байх нийгмийн бусад анги, давхаргын байдал аяараа дээшилнэ. Эсрэг нь нийтээр тамын тогоондоо, чөтгөрийн тойрогтоо элэгдэж эргэлдэнэ. Яг өнөө өнгөрсөн 27 жил шиг.
Багшийн цалингаа нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлийн мөн чанар эцэстээ
нийгэмдээ дундаж давхарга, ангийг бий болгоход чиглэж байгаа юм. Энэ нь
ёроолоосоо оройгоо луу түрж жэйжин яажийж эвдэрсэн эвдэрхий элсэн цаг
эвгүй нийгмээ ишгүй лонх шиг алтан харьцаатай, хэмнэлтэй, зөв, төв
нийгэмд шилжүүлж монголоо хүний чадварт тулгуурласан зөв, төв замд
хүргэхэд хөтөлдөг.
Багшийн цалинг бусдаас онцгойлон ялгаж бодитой нэмэх нь ийм ач тустай юм.
Ийм учраас багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлийг улам зохион байгуулалттай болгож, хүчирхэг хос жигүүрийг ургуулж тасралтгүй өрнүүлж онц их хурлын 13 заалтыг биелүүлэхийн төлөө бүх багш нар дор дороо идэвхи, санаачлага, зүтгэлтэй, шантарахгүй ажиллах ёстой.
Учир нь энэ үйл улсаа дэвжүүлж, түмнээ жаргаах, нийгмээ цэгцлэх их үйлсийн эх юм.
Ц. Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

No comments:
Post a Comment