Saturday, April 21, 2018

Багшийн ядууралд МАН-АН буруутай

Багшийн ядууралд МАН-АН буруутай

Өнөөх 30 жилд МАН-АН саадыг сайдаар томилсоор ирсэн нь боловсролын бодлого завхрах язгуур шалтгаан, эх үндэс нь болсон юм.

Дүнд нь багш ядуурсан. Улсаараа бүх хичээлээр муу сурдаг болсон. Салбар нь олигархийн мөнгө хүүлэх хэрэгсэл болсон. Үнэ төлбөргүй гэж үндсэн хуулиараа зарласан боловсрол хувийн сургууль гэгч өтөнд баригдсан. 3 сая хүнтэй улсад 100 гаруй их дээд сургуультай болж завхарсан. Энэ завхарлын тэр эзэд нь онц дүнтэй олон дипломтой ажилгүйчүүд бэлтгэн бүр гэр бүлийг ядууруулдаг болсон. Эрүүл биш нь хүртэл хээв нэг эрдэмтэн болдог болтлоо хүний цэнэ дордсон..Салбар нь шагналын донд нэрвэгдсэн. Төрийн алба болох боловсролын салбар захирлын алба, намын алба, авилгын алба болсон.Ихэнхи улсад нийгмийн тэнцвэржүүлэх хэрэгсэл, хүч байдаг боловсрол манай улсад алагчлах хэрэгсэл болсон. Олон улсад ядуурлаас гаргах хэрэгсэл байдаг боловсрол нь манай улсад ядууруулах арга зам болсон байна. Энэ завхрал монгол завхрал. МАН-АН завхрал. 

Иймд боловсролын дампуурал, багшийн ядуурал, хүний доройтолд саадыг сайдаар томилж завхруулж ирсэн МАН-АН үүндээ хариуцлага хүлээх ёстой. Уучлалт гуйх ёстой.
Багш нар, түмэн олон МАН-АН-аас мөн ийм хариуцлага нэхэх ёстой. Хариуцлага тооцох ёстой.

МАН-АН боловсрол дампуурч, багш ядуурсанд үнэн буруутай юм шүү.
Засахгүй бол завхрал үргэлжилсээр, боловсрол дампуурсаар, багш ядуурсаар, монгол хүн доройтсоор, дордсоор, монгол завхарсаар, дампуурсаар байх болно.

Завхралыг зогсооё! Багшаа ядуурлаас гаргая!. Боловсролоо дампуурлаас салгая!

Ц.Лувсандорж

2018 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр

Thursday, April 19, 2018

Боловсролын гавьяатнууд яг тэдэн шиг байгаач!!!

Боловсролын гавьяатнууд яг тэдэн шиг байгаач!!!

Амиа бусдын төлөө золиослож цусан гавьяат байгуулсан хүнд л уг нь медаль шагнал олгодог юм. Энэ нь соёлт иргэншлийн нэг шинж юм. Түүнээс ажлаа хийсний төлөө бага цалин авч хариуд нь их төмөр зүүхийн төлөө донтох бол гаж зүйл, ер нь мангуу хэрэг мөн.

Цусан гавьяа байгуулсан хэсэг цэрэг Сири улсын энгийн иргэд, өөрсдийгөө хамгаалж үл чадах хүүхдийг бөмбөгдөж байгаа Англи улсын үйлдлийг эсэргүүцэж, "бид үүний төлөө гавьяа байгуулаагүй юм" гэсэн утга, агуулга бүхий үг хэлж медалиа хогийн саванд хаяж эсэргүүцлээ илэрхийлж байх юм (https://www.facebook.com/www.russ.press/videos/1402510619854999/UzpfSTEwMDAwMTE4MTU2NTA0MToxODQwMDQ5MjgyNzExMTA2/).

Энэ бол хүнлэг, бас ухаалаг сайн үйлс.

Манай боловсролын медальтан, гавьяатнууд үүднээс суралцмаар юм шиг.

Манай улсын боловсрол дампуурсан байна. Багш ядуурсан байна. Онц дүнтэй, олон дипломтой ажилгүйдэл элбэгшсэн байна.Алагчлал алийгаа алдсан байна. Боловсролын салбар бизнесийн талбар болсон байна. Хичээл, сургалт сүлжээний бизнес болсон байна. Боловсролын бодлого лобби болсон байна.Бүх хичээлээрээ улсаараа муу сурч байна.Хүүхэд боловсролын дампуурлын золиос, хохирогч болж байна, яг хурдан морины хөөрхий хүүхэд шиг. Тэгтэл харин боловсролын салбар гавьяатан, шагналтанаар л дүүрсэн байх юм.

Черчиллийн зааж сургаснаар "мөнхийн эрх ашиг" гэсэн аминч үзэл санаагаа хэрэгжүүлэхийн төлөө гэмгүй хүмүүсийг бөмбөгдөж байгааг эсэргүүцэж буй эдгээр цэрэг хүн шиг манай боловсролын гавьяатнууд "боловсрол алагчлах бус харин нийгмийг тэнцвэржүүлэгч хүч, тэнцүүлэгч хэрэгсэл" гэж сануулаад "бид түүний төлөө гавьяа байгуулсан юм биш (хэрэв гавьяа байдаг юм бол)" гээд гавьяатын тэмдгүүдээ хогийн сав рүү хаяж, "хөгжлийн төлөө боловсрол, хүний төлөө боловсрол" гэсэн уриатай жагсаалыг яг тэдэнд шиг хийвэл яасийм. Ингэх нь энгэртээ дүүрэн одон зүүгээд үе үеэрээ өлсөж суухаас арай утгатай биш үү!

Энгэртээ дүүрэн медальтай шагналуулагчийн сүрэгтэй болсон байхад яг дэргэд нь, яг зэрэгцээд боловсрол дампуурсан байх юм.

Тэр дампууралд гавьяа байгуулсан хэрэг үү, тэд!!

 Эрх биш үгүй л байлгүй дээ. Тэгвэл  боловсролын гавьяатнууд яг тэдэн шиг байгаач. 

https://www.facebook.com/www.russ.press/videos/1402510619854999/UzpfSTEwMDAwMTE4MTU2NTA0MToxODQwMDQ5MjgyNzExMTA2/

Ц.Лувсандорж

2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Tuesday, April 17, 2018

Нутгийн зөвлөл гэдэг энэ гайгаас монгол яаж салах юм бүү мэд

Нутгийн зөвлөл гэдэг энэ гайгаас монгол яаж салах юм бүү мэд
Бөхийн холбооны хэрүүл харж байхад бүх юм л ийм л болжээ гэж харагдах юм.
Нутгийн зөвлөл гэж нэг гай, завхрал 3 саяхан хүнтэй монголд л байна... Энэ завхралын завхруулаагүй алба, үйлс энэ улсад алга. Төрийн алба намчирхалаас илүү нутгийн зөвлөлжөөд удаж байна.
Нутгийн зөвлөл гэж нэг бүх үйлсийг нутаг гэдэг нэрээр завхруулдаг албан бус албан тойрог бий болсон. Энэ тойрог бөх бүү хэл эрдмийн зэрэг олгоход орж ирсэн. Усан удирдаж, усан шүүмжилж, усан дэмжиж, усан санал авч, усан.. Эцэст нь эрдэм хүртэл нутгийн зөвлөлжсөн байх. Нутгийн зөвлөл дээр шийдсэн байх...
Нутгийн зөвлөл гэдгийн хууль уг нь алга. Энэ нь зүгээр л монгол завхрал юм даа.
Ийм айхтар нутгийнх гэх хэдэн зөвлөл бий шүү дээ. Хүн бүр л сайн мэднэ....
Нутгийн зөвлөл гэж энэ гайгаас монгол яаж салах юм бүү мэд дээ.

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр

Ц.Лувсандорж 

Friday, April 13, 2018

Ийм л байна даа...

Ийм л байна даа...

Батын ээж 3 хүүхэдтэй. Нэгийг нь Дуучин. Нөгөөг нь Бөхчин гэдэг. Үлдсэнг нь хэн гэдэг бэ?
Энэ асуултад нийслэлийн нэг боловсролын хэлтсийнхэн гэх нөхдүүд ер нь дийлж хариулж чадахгүй байх юм. Ер нь бол нэг хэсэг монголчууд үүнд хариулж чадахгүй байгаа нь бол их тодорхой байна. Ихэнхи нь бас эмэгтэйчүүд байх шиг... Үгүй юу?

Тэднээс "Бат гэээд" хэлчих хүн гарахгүй байна лаа шүү.

Эд тань боловсролын хэлтсийнхэн гэж байгаа шүү. Ээж нар, эгч нар гэж байгаа шүү... Багш, хүүхдэд зөвлөгөө, чиглэл өгнө, шалгана...гэж байгаа шүү.

Эрдмиийн зэрэг хамгаалах гэж байгаа нөхрийг эргүү юм яриад байхаар нь "геометр" гэж юу ойлгоод ийм дэмий юм яриад байна аа гэхэд "газар хэмжих" гээд хээв нэг зогсож байсан шүү.
Бичиг үсэгт тайлагдсан эсэх нь их тодорхойгүй этгээдүүд эрдэмтэн болдог нь хээв хэвийн түгээмэл зүйл болсон байгаа шүү.

Гадаад олон бүү хэл, ганц ч хэлгүй том том профессорууд олширч байгаа шүү.

Албан бичгийн талаар а-ч үгүй нөхөр дарга болж даргалаж байхыг олон жил харлаа шүү.

Сурах бичгийг нь "ном" гэж ярисаар огцорсон боловсролын сайд олон байлаа шүү.

Боловсролын салбарын хүний нэг цагийн ажлын хөлс, үнэлэмж дэндүү бага байгаа шүү.

"Хоёр дээд сургууль төгссөн хүнийг хог цэвэрлэгчээр авна" гэсэн зар түгээмэл болж байгаа шүү.

Боловсролын хүний нөөц аль ч түвшинд авилга, намчирхал, хийрхлийн дор ингэтлээ алийгаа алдан дорд болж байгаа шүү.

Боловсролын бодлого боловсролоор мөнгө хийх хэрэгслэл болсон байгаа шүү.

Сургууль, цэцэрлэгийн багш нар бохир бизнесийн сүлжээний хэсэг болсон байгаа шүү.

Дүнд нь боловсрол дампуурсан. Багш мөнгөөр ч, ёс зүйгээр ч их ядуурсан. Монгол харанхуй, бурангуйд нэрвэгдсэн. Ордондоо бандааш, ...гэх мэтийг хээв нэг ярьдаг болсон. Түүгээр нь багш гэхээр бараан ч харагддаггүй өнөөх, өнөө цагийн хэвлэл мэдээллийнхэн хошуурч байдаг болсон.

Ийм л байна. Үүнийг өөрчлөхийн төлөө л багш нар өндийж байна.

Ц.Лувсандорж
2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/04/blog-post_98.html

Цахим гурван андын цахим яриа

Цахим гурван андын цахим яриа

-Уянга Гантөмөр (Uyanga Gantumur):
"Найз нөхөд гэдэг амьдралын их том утга учир юм шүү. Сайхааан"

- Мижиддорж Заяа (Mijiddorj Zaya):
“Улс төрд мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн найз ч гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг л гэж байдаг ( У.Черчилль)" гэж хэлжээ.

Уянга Гантөмөр: Улстөрд бол тийм л байх. Амьдралын нөхдийн тухайд л хэлсэн юм.
Лувсандорж Цогдов (Luvsandorj Tsogdov):

"Тэр амьдралд ч ялгаагүй юм. Учир нь улс төр бол амьдрал, амьдрал бас улс төр юм. Тэгэхээр Черчилль их дутуу бодож, дутуу хэлжээ. Ингэж хэлбэл арай ч дөнгүүр ч юм болов уу!
"Хүнд мөнхийн дайсан, бас мөнхийн найз нөхөр гэж байхгүй. Гэвч мөнх бус шиг мөнхийн үнэн, мөнх шиг мөнх бус жам ёс гэж харин бий юм".

"Ярианы энэ санааг ингэж өрнүүлж хэлбэл арай л дөнгүүр болох мэт. Гэвч үүнийг олон жил "монгол мангуу, булгуй, тэнэг, залхуу" гэж тархи угаалсан өнөө цагийн хэн ч ишлэл хийхгүй нь мэдээж. Яагаад? Гадаад хүн биш, харин монгол хүн ингэж бодож, хэлж байгаа учраас тэр юм. Ишлэл бүү хэл харин ч тэр бүр хөөрхий "Монгол хүн байж яасан том ярьдаг, том боддог, гөлөг, лалар, f.., п... " гэх мэтээр доромжлуулж, цахим довтолгооны бай болох нь бол мэдээж юм.Тийм ээ!
Монгол хүн залхуу, мангар, мулгуй, муу,муухай гэдэг тархи угаалт ингэж л амжилттай сайн хэрэгжсэн байгаа юм".


Цахим яриаг сийрүүлсэн Ц.Лувсандорж

2018 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр
http://undesniibolovsrol.blogspot.com/2018/04/blog-post_13.html

Жич: Цахим яриаг ийнхүү бичвэр болгон сийрүүлж хадгалав. Энэ яриагаар хэн нэгнийг илүү, дутуу, сайн, муугаар харуулах гэж зорьсонгүй.  Ярианд оролцсон, энд нэр нь бичигдсэн андууд ийнхүү сийрүүлсэнг маань зөвөөр хүлээн авна гэж найдаж байна.Шүүхэд арай дуудагдахгүй байлгүй дээ.

Thursday, April 12, 2018

Сэлфийдэх, фэйсбүүкдэх дон

Сэлфийдэх, фэйсбүүкдэх дон

"Өнгөрсөн шөнө хоноглосон буудлынхаа нэрийг хэлнэ үү? .... Фейсбүүс бусдын иймэрхүү мэдээллийг цуглуулах нь үүнээс ялгаа юу байна аа! " гэсэн яриа болж байна.

Нээрээ л фейсбүүк "дэлхийн хүмүүсийг хооронд нь холбоно" гэсэн сайхан нэрийн дор хөөрхий, хөөрхөн хүний элдвийг үзэж байх. Тэр тусмаа "хувийн (privacy)" -ын талаар уламлалт ухаарал гээд байх юм байхгүй цөөхөн монголчууд бид чинь ёстой энэ нөхрийн хийж байгаа үйлийн жинхэнэ эзэд болж байх шиг.

Өнөөгийн урвайсан бид чинь фейсбүүкээр үр хүүхэд, өдөр тутмын зан үйл, за тэгээд ёстой хаана явж ямар буудалд буусан, хэнтэй байсан,зэргээ хээв нэг сурталчилж, сэлбийдэж байгаа нь энэ цагийн хөөрхийсийн бүр соёл болж байх шиг. Яг архидалт, баардалтыг соёл болгосон шиг. Энэ нийгэмд архидахгүй байгаа нь соёлгүй болж буруутагдаж байдаг шиг өөрийн хувийн амьдралаа түүний хүссэнээр, бодсноор дэлхийд хуваалцах нэрээр түүнд илэрхийлэхгүй бол буруу нөхөр болж адаглагдах болж байх шиг.

Хаана л байна, хэнтэй л уулзана, юу л хийнэ, сэлфийдэх. Тэр тусмаа энэ өвчин "би л хөөрхөн, би л мундаг" гэдэг гени согогтой төрдөг эмэгтэйчүүдэд бол бүр хүчтэй илэрч байх шиг байгаа юм.
Сэлфийдэх, фэйсбүүкдэх нь нэг ёсны дон болжээ, энэ нөхрөөс болж.

Үүнийг сенатор өөрт нь өөрөөр нь жишээлж ухааруулах гэж оролдож байгаа нь энэ юм.

https://www.facebook.com/ijrresponse/videos/2020050751584813/UzpfSTEwMDAwMTE4MTU2NTA0MToxODMzMDYyNzg2NzQzMDg5/

Ц.Лувсандорж
2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Sunday, April 8, 2018

МЭҮЭ гэсэн үнэн ҮЭ байгуулчихаач. Тэгэж байж эмч нар мандана.

МЭҮЭ гэсэн үнэн ҮЭ байгуулчихаач. Тэгэж байж эмч нар мандана.

Яг боловсролын ҮЭ шиг Эрүүл мэндийн ҮЭ гэж эзэн биегүй үйлдвэрчний эвлэл бас байх юм. Одоо манайд жинхэнэ утгаараа үүссэн ганц ҮЭ байна. Энэ нь Монголын багшийн нарын ҮЭ юм.

100 жил шарласан, худалдагдсан, намарчирхаж нам болсон тэр ҮЭ бол муу ҮЭ. Тэр ингэж муу байсны дүнд хөдөлмөрийн хүмүүс л, багш, эмч нар л энэ улсад хэтэрхий их ядуурав. Салбарыг үүнээс илүүгээр хорлон, сүйтгэн гэж юу байхав дээ.

Эрүүл мэндийн ухаанд ҮЭ хэрэггүй. Тэр шинжлэх ухааны л салбар юм. Яг л Боловсролын ҮЭ гэдэг нэр шиг хариуцлагаас зайлсан, зальтай, зальхай нэр байх уу юу даа, тэр нь. Нэр нь агуулгаа тодорхойлж байдаг нь жам ёс.

Ийм эзэнгүй тэр тархийг иймд Монголын Багш Нарын ҮЭ гэдэг шиг эзэнтэй болгочихооч. Монголын Эмч нарын ҮЭ (МЭҮЭ) гэх л туйлын туйлын зөв бус үү? Ингэж байж л эрүүл мэндийн салбар эрүүл бус байдлаас ч, эргүү дампуурлаасаа ч сална.

Монголд баяны хүүхдийн, ядуугийн хүүхдийн гэсэн хоёр л сургууль байдаг болсон. Яг түүн шиг гэдэг ч шиг манай улсад 2 эмнэлэг бий болж байна. Нэг нь баяных, нөгөө нь ядуугийнх.

Багш бүр сургалтын төвтэй болж байгаа шиг эмч бүр л эмнэлэгтэй, эсвэл аптектай болж эмч нар яг багш нар шиг ядуурлаас болж мэргэжлийн ёс зүйгээ улиндаа гишгэж байгаа цэвүүн байдал зөвүүн цагт бий болсон байгаа юм. Хүний зовлонг гачлан болгодог, гүйлгэдэг болтлоо дордож дээ, тэд.

Багшийг ядуурлаас гаргах, багш мэргэжлээ шавраас салгах, боловсролоо дампуурлаас аврах, монголоо хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжилд хүргэх багш нарын өөрөөрөө өндийсөн тэмцлийн үр, сургамж болсон МБҮЭ шиг Монголын Эмч нарын үнэн ҮЭ (МЭҮЭ)-г байгуулчихаач. Багш нартай монголын төлөө гэсэн эв санаагаараа нэгдчихээч.

100 жил унтаж,монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн үнэ цэнийг 50 сент хүртэл унагасан, шарласан,бизнесийн корпораци шиг болчихсон хуурмаг тэр ҮЭ орхиод бас нэг үнэн ҮЭ бүтээчихээч, монголд.

Ингэж байж л монгол хүний хөдөлмөр цэнэтэй болно. Монгол монголдоо авилгал авч хэрэгтэн болж үрвийж амьдрах биш харин ариун цагаан хөдөлмөрөөрөө аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдэх юм. Ийм үйлсийн төлөө том бод,том сэтгэ.

Ц.Лувсандорж

2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

МБҮЭ-г санаалагч, үүсгэн байгуулагч.

Friday, April 6, 2018

Надтай хамт зүтгэе гэвэл багшийн төлөө л бай...


Надтай хамт зүтгэе гэвэл багшийн төлөө л бай...

Энэ бүлэгт ажил хэрэг л яривал их сонирхолтой юм. Гялалзтал ажил хэрэг яриач. Багш бид нар хэтэрхий чалчаа, бас хэрүүлтэй байна. Бас удирдагч гэх баатрууд хийрхэж их сурч байх. Их л тэвчих юм.... Ажил хэрэгч болох хэрэгтэй. 40 мянган багшийн эрх ашгийг 1-рт байлга. Үг бүхэндээ, үйл бүхэндээ, бодлого бүхэндээ 1-рт бод, байлга.... Эсрэг нь би танаас хол байна. Та бас надаас холдоно.

Багшийн цалин нэмүүлэх тэмцэл хөдөлгөөнөөр багш нар сэрсэн, нийгэм сэрсэн. Одоо энэ сэрсэн массаар ашиг хонжоо хайж эхлэгчид мөн их олширч байна. Үүний хорон үр мөн их байна аа. Эрсдэл мөн их болж байна...

Нэгж сургууль дээр багш нар энэ олон баатруудыг ойлгохоо ерөөсөө л байх нь. Сонсох оо ч байх нь...

МБҮЭ, МБН, БСШҮЭХ, МҮЭ, БНЦНХ, Багшдаа тусалья гэсэн нэртэй түмэн цахим бүлэг...

Өнөө цагийн багш нар бид чинь яачихаад байгаа улс вэ?

Өөрсдийн ходоодон сонирхол эрх ашгаа түр мартаж 40 мянган багшийн эрхийг бүгд 1-рт тавиач ээ. Ингэхэд ийм олон баатрууд төрөх шаардлагагүй болно.

Цаашид энэ бүлэгт ажил ярихгүй бол намайг хасчихаарай. Байхгүй гэж бод.

Намайг нүүрээр нь бус харин үйлсээр нь их шинж. 1. Би зарчмыг барина, эрхэмлэнэ. 2. Би багшийн төлөө, багш мэргэжлийн төлөө, боловсролын төлөө, цаашлаад монголын төлөө л явна. Учир нь намайг тэд л өдий зэрэгт хүргэсэн юм шүү.

Энэ хоёр зарчимд аль ч өнцгөөр нийцээгүй хүмүүсээс би аяндаа холддог юм.

Надтай хамт байя гэвэл энэ хоёрт үгээ ч, бас үйлсээ ч нийцүүл. Эсрэг нь бид аяараа холдоно. Ихэнхи нь үнэндээ холддог л юм.

Ц.Лувсандорж
2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр