Sunday, April 8, 2018

МЭҮЭ гэсэн үнэн ҮЭ байгуулчихаач. Тэгэж байж эмч нар мандана.

МЭҮЭ гэсэн үнэн ҮЭ байгуулчихаач. Тэгэж байж эмч нар мандана.

Яг боловсролын ҮЭ шиг Эрүүл мэндийн ҮЭ гэж эзэн биегүй үйлдвэрчний эвлэл бас байх юм. Одоо манайд жинхэнэ утгаараа үүссэн ганц ҮЭ байна. Энэ нь Монголын багшийн нарын ҮЭ юм.

100 жил шарласан, худалдагдсан, намарчирхаж нам болсон тэр ҮЭ бол муу ҮЭ. Тэр ингэж муу байсны дүнд хөдөлмөрийн хүмүүс л, багш, эмч нар л энэ улсад хэтэрхий их ядуурав. Салбарыг үүнээс илүүгээр хорлон, сүйтгэн гэж юу байхав дээ.

Эрүүл мэндийн ухаанд ҮЭ хэрэггүй. Тэр шинжлэх ухааны л салбар юм. Яг л Боловсролын ҮЭ гэдэг нэр шиг хариуцлагаас зайлсан, зальтай, зальхай нэр байх уу юу даа, тэр нь. Нэр нь агуулгаа тодорхойлж байдаг нь жам ёс.

Ийм эзэнгүй тэр тархийг иймд Монголын Багш Нарын ҮЭ гэдэг шиг эзэнтэй болгочихооч. Монголын Эмч нарын ҮЭ (МЭҮЭ) гэх л туйлын туйлын зөв бус үү? Ингэж байж л эрүүл мэндийн салбар эрүүл бус байдлаас ч, эргүү дампуурлаасаа ч сална.

Монголд баяны хүүхдийн, ядуугийн хүүхдийн гэсэн хоёр л сургууль байдаг болсон. Яг түүн шиг гэдэг ч шиг манай улсад 2 эмнэлэг бий болж байна. Нэг нь баяных, нөгөө нь ядуугийнх.

Багш бүр сургалтын төвтэй болж байгаа шиг эмч бүр л эмнэлэгтэй, эсвэл аптектай болж эмч нар яг багш нар шиг ядуурлаас болж мэргэжлийн ёс зүйгээ улиндаа гишгэж байгаа цэвүүн байдал зөвүүн цагт бий болсон байгаа юм. Хүний зовлонг гачлан болгодог, гүйлгэдэг болтлоо дордож дээ, тэд.

Багшийг ядуурлаас гаргах, багш мэргэжлээ шавраас салгах, боловсролоо дампуурлаас аврах, монголоо хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжилд хүргэх багш нарын өөрөөрөө өндийсөн тэмцлийн үр, сургамж болсон МБҮЭ шиг Монголын Эмч нарын үнэн ҮЭ (МЭҮЭ)-г байгуулчихаач. Багш нартай монголын төлөө гэсэн эв санаагаараа нэгдчихээч.

100 жил унтаж,монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн үнэ цэнийг 50 сент хүртэл унагасан, шарласан,бизнесийн корпораци шиг болчихсон хуурмаг тэр ҮЭ орхиод бас нэг үнэн ҮЭ бүтээчихээч, монголд.

Ингэж байж л монгол хүний хөдөлмөр цэнэтэй болно. Монгол монголдоо авилгал авч хэрэгтэн болж үрвийж амьдрах биш харин ариун цагаан хөдөлмөрөөрөө аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдэх юм. Ийм үйлсийн төлөө том бод,том сэтгэ.

Ц.Лувсандорж

2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

МБҮЭ-г санаалагч, үүсгэн байгуулагч.

No comments:

Post a Comment