Боловсролын салбарын гамшиг болсон 22-97-300 гэсэн тоог гайхамшиг болох 10-9-3 болгож чадсан сайд түүхэнд боловсролын салбарын баатар болж үлдэнэ. Учир нь:
Нэг. 22 хичээлийг өмнөх 30 жилийн хэн нь ч сүлжээний бизнесийн хэсэг болон нэмж л байсан болохоос биш харин 10 болгож цөөлж чадаагүй юм. Яагаад? Тэр 22-ын эзэд, ижил нь их хуралд байдаг юм.
Хоёр.Өнөөх 97 их сургуулийг 30 жилийн манангийн ямар ч сайд суудлаа
хамгаалж,хувийн их сургуулийг өмөөрч, хамгаалж боловсролоор мөнгө хийх
бодлогыг нь мандуулж явснаас биш түүнийг 9 болгож цөөлж зүрхлээгүй юм.
Яагаад? Тэр 97-ийн эзэд, ихэр нь хуралд байдаг юм.
Гурав. Манай манарсан 30 жилд сайн гэж сайд болсон хэн ч үндсэн хуулийн үзэл санаа, үндсэн зарчмыг улиндаа гишгэж гадаад, дотоод эзэдтэй хувийн ЕБС-ийг дэмжиж, хувьсах зардал тэдэнд олгож пялдагдаж явснаас биш түүнийг 3 болгож цөөрүүлж чадаагүй юм. Яагаад? Энэ 300 -ийн эзэд, ихэр нь их хуралд байдаг юм.
Боловсролын шинэ гэгдэж байсан сайд бүхэнд л боловсролын салбарыг гамшгаас салгаж, түүний төлөө түүхэн гавьяа байгуулж түүхэнд баатар болж үлдэх боломж нь дандаа байсан. Гэвч тэднээс хэн ч ийм гавьяа байгуулаагүй. Тэгэхээр хэн нь баатар болоогүй юм.
Хэн нэгэн нь хэзээ нэгэн цагт боловсролын салбарыг баллаж буй тэр гамшгаас түүнийг салгаж, гамшиг болсон 22-97-300 гэсэн гурвалыг гайхам болох 10-9-3 гурвал болгон гавьяа байгуулж баатар болох л байлгүй дээ.
Баларсан боловсролын салбар гавьяа байгуулах баатраа л ийнхүү хүлээсээр ...
Ц.Лувсандорж
2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

No comments:
Post a Comment