Saturday, February 23, 2019

Энэ шударга ёс, хууль ёс уу?

Энэ шударга ёс, хууль ёс уу?


Энэ жил тэдний тунхагласнаар ёс суртахууны боловсролын жил гэгч учир бүх үеийн сайдын улсаа өрөнд унагаж, хүн амыг ядуурал, ажилгүйдэл, салалт, ёс зүйгүй, ёс суртахуунгүй авирт хөтөлсөн, хүргэсэн бодлого, үйлдлээс нь ёс зүй, ёс суртахуун нэхвэл яасан юм.

Социализмын үеийн бүтээлт байгуулалтын нэгэн үр болох, тухайлбал, боловсролын салбарын баялаг БСШУЯ-ны дэргэдэх сурах бичгийн үйлдвэр, орос хэлний дээд сургуулийн хичээлийн олон байр, санхүү эдийн дээд сургууль, хүүхэд залуучуудын төв усан сан, цаашлаад олон их сургуулийн олон байрны олон биеийн тамирын талбай, кампасын зориулалтай төлөвлөж байсан газар, тоглоомын талбай, за бүр цаашилбал, хүүхдийн нэртэй гэх бүх байгууламж гэх мэтээр хөврөхийн, маш олноор нэрлэгдэхийн духан дээр яагаад цөөхөн хэд хүний нэр зүүгээстэй байдаг юм вэ?

Тэд энэ баялагийг хуулийн ёсоор бүтээсэн үү?

Ингэж түүнийг өөрийн болгож авсан нь ёс зүй, ёс суртахуун мөн үү? Эсвэл манарсан үйл үү?

Энэ шударга ёс, хууль ёс уу?

Ц.Лувсандорж

2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

No comments:

Post a Comment