Зээл чөлөөлснөөр эцэстээ банк л ашиг хийж, олигархиуд ашгаа хувааж байгаа гэдгийг одоо хэр олон хүн ухаарч байгаа бол.
Монголчуудын хөдөлмөрч хэдийг сөхрүүлж, ер нь хөлсөөр амьдрах сэтгэлгээг устгаж, одоогийн энэ хулгайн сэтгэлгээг өлгийдсөн хулгайн 20 дугаар тогтоолын гор, хорыг тэр цаг ухаарсан хүн тун цөөнхөн байсан. Их сургуулийн нэртэй профессорт энэ хулгайн санааг тэр цагт хэлэхэд "Амаа ангайн гайхснаа нээрээ тийм байна" гэж дуу алдаж, нүдэндээ нулимс цэлгэнүүлж байж билээ.
Татвар төлдөггүй компанийг төлөх ёстой татвараас нь чөлөөлж, хулгайн
ашиг хийж түүнийг хуваасны горыг тэр цагт ухаарсан нь бас л цөөхөн
байсан.
Сургалтын төлбөрийг чөлөөлж олигархиуд бүлээрээ, сүргээрээ ашиг олсныг ухаарсан нь бас л цөөхөн байв.
Одоо ч хулгайг дэвэргэж ашиг олох олигархи, лоббижсон бодлогыг горыг ухаардаг нь бүүр цөөрсөөр. Хөөрхий.
Нилээдэд энэ нь зөвхөн хожимдсон ухаарал болсоор.
Хожимдсон ухааралд хожимдсон гунирхал л байдаг юм.
Хожимдсон ухаарал үнэндээ хожимдсон гуниг юм.
Ц.Лувсандорж
2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр

No comments:
Post a Comment