Тэтгэврийн зээлийг тэглэе . Үүнд дургүй байгаа нь хөгшин гэдэгт нь биш. Сурсан зангаараа зээл тэглэх, мөнгөний ханшийг албаар 2 дахин унагаж зээл авсанг зээлгүй болгосон 20 дугаар тогтоол, өмч хувьчлал, татвар тэглэх гэх зэрэг дандаа л эх орноосоо хулгай хийх сэтгэлгээ, хандлагаар л явж ирсэнд нь хөдөлмөрөөр амьдарч ирсэн нь дургүйцэж байгаа юм.
Хөгшин залуу гэлтгүй хүн хулгайгаар биш хөлсөөр амь зууж байж л энэ улсад мөнгө нь цаас биш мөнгө шиг, нэг цагийн ажлын хөлс нь тэг биш бодитой цэнэтэй болно.Ингэж байж бид энэ улсыг улс шиг байлгаж, залуус, үрсдээ сайхан ирээдүй, аюулгүй амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлж, баталгаажуулж өгч чадна.
Хулгай сэтгэлгээгээр нэг хэсэг нь хөлжихөд хөлсөөрөө, үнэн мөнөөрөө
ажиллаж амьдарч байгаа нь хохирч, бүр ядуурч байдаг гээч. Зээл тэглэх,
татвараас чөлөөлөх, хулгайн тогтоол гаргах гэх зэргээр жишээлэгдэх
бодлогын хулгай ийм л сүйтгэгч чанартай байдаг.
Хүн хөгшин, залуу гэлгүй хулгайгаар бус хөлсөөрөө амьдарч байх ёстой. Тэгэж байж улс хөгждөг. Ийм жамыг дагах нь хувь хүн өөрт тань ч тун хэрэгтэй. Учир нь, зээл хэзээ ч тэглэгддэггүй, харин заавал төлөгддөг.
Манай улсад эрх мэдэлтнээс энгийн хүн хүртэл хулгайн сэтгэлгээгүй болоход л энэ улс бодиттой сэвхийн хөгжиж эхэлнэ.
1990 оноос хойш энэ улсад хулгайн сэтгэлгээ, хандлага хэтэрхий дэндэж ирэв. Энэ нь үндэсний аюулгүй байдлын асуудал болчихоод байгаа юм. Энэ нь энэ улсаас бүр хэтэрч, сүүлдээ дэргэдэх хэдээ ч, дэлхийн улсуудыг ч залхаах байдал хүргэсэн гутамшиг нэгэн үйл болж ирэв.
Гадны нэг судлаач энэ талаар бүр ингэж хэлээд гасласан гээч: "Монголд баян байхгүй. Харин хулгайч бий".
Манай ийм сэтгэлгээ, хандлагатай улс төрч гэгчид гадаад улсад зочлохоор элдэв гуйлга гуйгаад, өгөхөөр нь эргэж ирээд хулгайн бодлогоороо хувааж аваад доллар босгоод гадаадад хадгалчихдаг болсон юм. Улсаа үүнээс илүү хорлоно; түмэн олныг үүнээс илүү доромжилно гэж угтаа юу байх вэ дээ, тийм ээ!
Эх орноосоо хулгайдаг хулгайн сэтгэлгээ, хандлага энэ улсыг өрөнд баригдуулж, мөнгийг цаас болгон эцэстээ сөхрүүлдэг.
Хийрхэгч, хоосон амлагч улс төрчдийн увайгүй ийм санаатай үйлдлээс болж улсаараа ядуурсан, идэх хоолгүйдсэн, орон гэргүйдсэн олон улс дэлхийд байна.
Ингэхэд яадаг гээч!
Нөгөө хулгай сэтгэлгээгээр улсаасаа хулгайлж баяжсан баян хулгайчид нь тэр улсаас гараад явчихдаг.
Мөнгөтэй хүнийг улсынхаа иргэн гуйж болгодог улс байна, цаана чинь.
Хулгайн сэтгэлгээг л энд иймд эхлээд цэглэе, тэглэе.
Ц.Лувсандорж
2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

No comments:
Post a Comment