ШАШИНААС ХОЛ БАЙ. ЭНЭ НЬ ГЭВЧ ҮНЭНЭЭС ХОЛ БАЙ ГЭСЭН ҮГ БИШ
Шашин
бол гэгээрэлд хүрэх үнэн ёсыг гажуудуулсан, үнэн ёсыг мунхаруулал
болгодог хүний бусармаг үйлдлийн байгууллагажсан хэлбэр юм.
Маркс түүний хорыг хар тамхиныхтай зүйрлэсэн байдаг.
Үнэн бий. Гэхдээ тэр мунхаглалаас ангид, хар тамхи лугаа хортой шашинаас ангид оршино.
Исус
Христос гэгээрэлд хүрснийхээ дараа өөрийн ёсны сүмдээ ирэхэд сүм нь
татвар авдаг, мөргөлчдөөс мөнгө авдаг байгууллага болсон байсныг хараад
"Библид ийм юм бичигдээгүй" гэж ихэд харамсан хэлсэн байдаг.
Үнэн
сүм бол шавран сүм биш. Бас хүний гавлын ясаар барьсан Түвдэн, ламан
сүм биш. Тэр харин тэнгэрлэг байдлаар хүний сэтгэлд заяагдмал оршдог
сэтгэлэн сүм юм. Гэгээрэлд хүрэхэд гавилан сүм, шавран данцан иймд
хэрэггүй. Гэгээрлээс их холдсон, үнэнээс тун гажуу ламан хувцастан ч бас
хэрэггүй.
Бурхан
чанар буюу бурхан багш болох мөн чанар хүнд өөрт нь заяагдмал байдаг.
Ихэнх хүн харин тэр чанараа биш буг чанараа л энэ физик ертөнцөд илүү
хөөргөж байдаг юм. Тийм учраас хун тайж Сидхарта Гаутама гэгээрснийхээ
дараа "Хүний амьдрал зовлон юм. Гэхдээ энэ зовлонгоос хүн л ангижирч
болно.Зовлон шалтгаантай байдаг. Тэр шалтгааныг арилгах ёстой. Түүнээс
ангижрах зам гэвч бий..." гэх мэтээр хүн зовлонгоос ангижирч гэгээрэлд
хүрэх дөрвөн үнэнг номлосон байдаг.
Хүний
зовлонт амьдрал дунд хүн орших гэж явахдаа зовлонгоос ангижрах бурхан
чанараа биш харамсалтай нь харин буг чанараа илүү ихээр хөөргөж явдаг
тул энэ дэлхийд гэгээрч өөрөө бурхан болсон нь энэ иргэншилд гар, хөлийн
хуруунд багтамаар даанч цөөхөн юм. Харин буг чанараа хөөргөж яваа
нөгөөдүүл нь гэвч 7 тэрбум илүү гартал үржиж олширсон байх.
Шашинаас хол бай. Энэ нь гэвч үнэнээс хол бай гэсэн үг биш.
Гэгээрлээс
хөндий бай гэсэн үг биш. Энэ нь угтаа харин буг чанараа хөөргөх бус хүн
заяаг олж төрсний тань төлөө шагнал болж өөрт тань заяагдмал буусан
бурхан чанараа хөгжүүл гэсэн үг юм.
Ц.Лувсандорж
2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
No comments:
Post a Comment