Монголд хөрөнгөжисөн нэг хувь хөлсөөрөө бус, харин бодлогын авилга (political corruption, policy corruption) -өөр төрсөн. Сануулж бай, байнга, үүнийг.
Хөлсөө дуслуулж хөрөнгөжисөн нэгнээ чинхүү хүндэтгэнэ, бид. Харин авилгалаар хөлжигчдийг бол огт үгүй. Тэднийг хүндэтгэх бүү хэл, харин ч бүр дорд үзэж, дорд үгээр л үеийн үед дуудах. Ингэж дорд үзэгдэх хөрөнгөтнүүд өөрийгөө хамгаалахын тулд клептократик (авилгалчилал), плутократик (мөнгөчилөл) засаглалд л дурлана.
Клептократик, плутократик засаглалын мөн чанар нь хуулийг зөвхөн өөрсдөдөө зориулж хэдүүлхнээ зохиож батална. Тэр хуулиар тэд бусдыг дарангуйлах, орлогоо нэмэгдүүлэх, эрх ашгаа хамгаалахыг л оролдоно. Хүчилсэн хууль хэрэгжсний дүнд гэмт хэрэгтний тоог л эцэсдээ эрс олширно. Үр дүнд нь шорон томсоно. Нийгэм уурсана, хатуурхал эхэлнэ.
Иргэдийнх нь ихэнхи нь гэмт хэрэгтэн болчихсон улс гэж байж болох уу, өнөө цагт. Үүнийг дэвшилт хүмүн төрөлхтөн үл зөвшөөрнө. Үүнийг ч плутократик, клептократикүүд ч сайн ойлгоно, тэд тэнэг биш. Гэвч тэдний хувьд өөрсдийн төгсгөл, сүйрлийн мөчөө хэзээ угтах, бас үдэхээ хүлээж суухаас өөр сонголт, өөр зам аль хэдийнээ үгүй болчихсон байх эгшин бас байдаг. Үйл үйлээ дагадаг учраас тэр, хөөрхий. Түүх үүнийг л дахин дахин нотолсоор л байх юм. Түүхэн энэ үнэнг ч бас сануулж бай, байнга.
Ц.Лувсандорж
No comments:
Post a Comment