Monday, January 15, 2018

Хайрлаад байна уу, хорлоод байна уу?

Хайрлаад байна уу, хорлоод байна уу?


"Эр эмгүй цэргийн албыг 1-3 жил хаадаг болох" гэдэг их том эндүүрэл, их дэмийрэл юм. Учир нь ийм юм л даа.

Манай улс цэрэгжсэн улс биш. Бид чинь иргэний ардчилсан нийгэм байгуулж байгаа ухаантай юм. Үндсэн хууль энэ тэрээ эргүүлж хар л даа.

Дур дураараа өглөө босоод дургиж эхэлдэг энэ нэг завхралаас энэ улсад яаж нэг сална даа.

Урлаг, спор, цэрэг өөр өөрийн үүрэгтэй юм.

Хүний эрх чөлөө, сонголт гэж бас байна.

Цэрэг цөөнхөн чадварлаг мэргэжлийн байх ёстой.

Тэрнээс цэрэглэсэн гэх сүрэглэн мануухай хэрэггүй.

Цэрэг, дайн, батлах хамгаалах онол, сургаальд парадигмийн өөрчлөлт орчихоод байхад бид улсаараа цэрэгжин гээд хийрхэж суух нь буруу. Суралц.

Үүний оронд МСҮТ-ийг хөгжүүлж, улсаараа урагшаа зүтгэн байж хоёр хөрш лүүгээ харсан ганц том үйлдвэр барьж залуухан ажилгүйчүүдийг ажилтай залуус болгоно гэх мэтрээ жиг сэтгэ л дээ.

12 жил болсон болоогүй 20 хичээл үзээд дараа 3 жил "мэдлээ, гүйцэтгэе" гэдгээс өөр зүйлгүй явахад залуус эр эмгүй 21 хүрэх л дээ. Гэтэл өнөө цагийн 3 жил гэдэгт хүн бүхэл насаар зараад барихгүй их эрдэм ухаан, нарийн мэргэжлийн эзэмшээд эх орон, хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулчих хугацаа байдаг.

Хайрлаад байна уу, хорлоод байна уу?

Энэ мэтээр ном энэ тэрээ эргүүлж эргэцүүл л дээ.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/01/blog-post.html

No comments:

Post a Comment