Monday, January 29, 2018

Багшийнхийг эхлээд нэмчих

Багшийнхийг эхлээд нэмчих
"ЕС төрийн албан хаагчдын цалин нэмнэ гэсэн" гэнэ гээд шуугиж байна, цаана чинь. Гэвч эргэлзээ их байна. "Нэмнэ" гэсэн үг хангалттай биш. Учир нь нэмэх тань хасах болсоор ирсэн биз дээ. Харин ирэх сараас эхлээд багшийн цалин 50 хувь нэмнэ гэх мэт яривал утгатай болно. Ерөнхий ийм хийрхэлд багш нар одоо амархан хууртахгүй болтлоо ухаажсан, урагшилсан. Харин утгатай, тодорхой, бодитойд итгэдэг болсон, тэд.
Бас бүх төрийн алба хаагчийнхийг нэмнэ гэдэг маш буруу. Учир нь бүх хонь шар халзан биш. Харин багш нарын цалин энэ сараас 50 хувь нэмнэ гэвэл зөв.Утгатай, учиртай болно. Бүгдийг нэмэх гэдэг яах аргагүй л мулгуй тэнэг санаа. Хорон санаа. Нохой санаа.
Нэмсэн нэртэй нэмээгүй хэрэг болдог шүү дээ. Нохойтол байдаг шүү дээ. Яг л гурван талт хэлэлцээр гэгчээр багшийн цалинг нэмсээр нэмсээр ядууруулж байсантай утга нэг хэрэг юм, энэ нь.
Тэгэхээр тэмцснээр нь эхлээд багшаа цалин хийгээд инфляцийн тамын тогооноос гарга. Аргыг багш нар бид заагаад өгнө.
ТСМА бүтээ. Тэгэхээр болчихно.
Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

No comments:

Post a Comment