Wednesday, January 17, 2018

Боловсролын салбарын нэг зоос бүхнийг Монголын төлөө, багшийн төлөө зар

Боловсролын салбарын нэг зоос бүхнийг Монголын төлөө, багшийн төлөө зар

Зөвлөгөөн гэгч ямар бэлтгэлгүй энэ хийрхэлд нэг сарын дотор хэдэн тэрбумаар зарж мөнгө угаах ямар хэрэг байна. Одоо юуг зөвлөдөг байна аа. Багш ядуурсан нь тодорхой байна. Боловсрол дампуурсан нь тодорхой байна. Улс дампуурсан нь их тодорхой байна.

Энэ тодорхой бүхнийг; боловсролын салбарын болохгүй бүхнийг багш нар 5 сарын турш тэмцлээрээ хэлээд, ажил хаялтаар өгүүлээд, ажил хийгээд байна. Одоо тэнд юуг энэ зөвлөж суудаг байна аа, тэгэхээр.

Төрийн ордонд зөвлөгөөн болохоор мөнгө их хийдэг байх даа, мөнгө их угаадаг байх даа.
Татвар төлөгчийн мөнгийг ингэж нэг сарын зөвлөгөөн гэдгээр ухааж, үрж байхын оронд ахмадын багш нарын тэтгэврийг зөрүү нэг удаа тэгшитгээд, тэдний насны зүтгэлийг нь нэг удаа ч болов бодитой үнэлэхийг оролд л доо.

Үүний оронд багш нараа ядуурлаас гарга л даа.Цалингаа нэм л дээ.

Боловсролын салбарын нэг зоос бүхнийг Монголын төлөө, багшийн төлөө зар.

Ийм төр, ийм удирдагч энэ улсад хэрэгтэй байна.

Зөвлөхөд бус харин хийхэд мөнгө зар.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

 http://undesniibolovsrol.blogspot.com/2018/01/blog-post_17.html

No comments:

Post a Comment