Нэг хэвлэлийн хуудас нь 1,5 сая төгрөг болсноос хойш сурах бичиг бичих гэдэг авилга болж сурах бичиг нь харин зүгээр л зузаан новш болсон байдаг. Үүнийг сайд нь харин нэгэн сургуульд гэнэт очингоо нэгэн сурагчийн цүнхийг жинлэж хөөрхөн үзүүлбэрээр эвтэйхэн хүргэв.
Үгээр хэлээд ухаардаггүй улсад сайд нь ингэж үзүүлэх нь харин их зөв юм.
Сайдын энэ үзүүлбэр сурах бичгийг "сурах бичиг бичнэ гэдэг нарийн
мэргэжлийн шинжээчийн урт хугацаанд ур шингээн хийх үйл; сурах бичиг
гэдэг сурагч өөрөө эрдмийг гүехэн биш гүн, гуньж биш харин баясан сурч
болох увдистай, хүүхдэд ээлтэй сурахын хөтөч ном" болгоход хөтөлж байж
мэднэ. Ийм байж чадваас сайдын энэ үзүүлбэр сайн үйл мөн.
Сайдын энэ үзүүлбэр иймд сурах бичгийг сайн болгохын эхлэл сайн үйл юм, зөв үзүүлбэр мөн.
Ц.Лувсандорж
2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Сайдын энэ үзүүлбэр иймд сурах бичгийг сайн болгохын эхлэл сайн үйл юм, зөв үзүүлбэр мөн.
Ц.Лувсандорж
2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
No comments:
Post a Comment