Монгол хэл монгол хүүхдэд хамгийн хүнд, бас хамгийн уйтгартай хичээл болсон. Үүнийг судалгаа ч, энэ тохиолдол ч, бас "эх хэл бөхөөгч эх орон мөхөөгч" гэсэн нийтлэл ч, мөн ажлын өргөдөл хүлээн аваад ангайж гайхан зог тусан байгаа ААН-ийн хүний нөөц ч, за тэгээд хүн бүр л хэлж, шүүмжилж байна.
Яагаад ийм болов. Их энгийн. Их ядуурал. Монгол хэлийг амь зуулгаа гэж үзэн түүнийг хэл шинжлэлрүү маягийн юм болгож аваад судалгаа гэгчийнхээ дүнг ямар ч арга зүйн боловсруулалтгүйгээр хүүхдэд шахдаг, сурах бичигт лоббигоор оруулдаг, за тэгээд, бүүр дүрэмжин хийрхдэг, тэгснээ хэнийх нь дүрэмжилт зөв байна гээд үндэсний түвшинд маргалдан хэсэгт хуваагдан хэрэлдсээр тэд.... Ингэж эх соёлыг маань хэсэг этгээд өмчилсний гай, горь энэ мөн.
Үүнийг засах ёстой. Ихийн эхлэл эх хэл, соёлоо эднээс салгаж авах ёстой
юм. Ингэхэд уг нь энэ завхрал амархан засагдана. Учир нь монгол хэл
монгол хүүхдийн эх соёл, эх хэл нь юм шүү дээ, уг нь.
Энэ алдааг засахад монгол хэл монгол хүүхдэд хамгийн хөнгөн, хамгийн баясалтай хичээл болно. Хамгийн чухал нь, танин мэдэхүйн хэрэгсэл ийнхүү эх хэлээр дамжин тэдэнд баясалтайгаар, хөнгөнөөр бий болсон байх тул тэд маань одоо амьдралд ч, шинжлэх ухаанд ч, сурахад ч алзахгүй юм. Эх хэл ихийн эхлэл байдгийн үнэ цэнэ чухамдаа энэ.
Ц.Лувсандорж
2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

No comments:
Post a Comment