Өөрийн болгож авсан хувьцаа нь хувийн өмч мөн юм шиг. Тэгэхээр энэ өмч (asset) -ийн хийсэн ноогдол ашиг нь бас л эх хуулийн уг учраар хувийн өмч мөн юм шиг.
Тэгэхээр ТУЗ-ийн 1072 хувьцаа, түүний ноогдол ашгийг Зүүн баянгийн төмөр зам гэгчдэд хэрэглэх ТУЗ-ын шийдвэр, чиглэл нь эх хуулийн үзэл санаанд нийцэж байгаа эсэх нь эргэлзээ их төрүүлээд байх юм.
Энэ эргэлзээг манай сүрэглэсэн хуульчид маань янзтай тайлж өгөх юм байгаа биз ээ!
Математикаар бол 1072 хувьцаа хувийн өмч тул түүнийг захиран зарцуулах бүрэн эрх ТУЗ-д биш харин 2.5 сая хувьцаа эзэмшигчдэд байх юм. Тэгэхээр яахыг нь тэднээс цахимаар асуухад тэд ноогдол ашгаа авна гэсэн байна лаа.Тэгээд л гүйцээ. Өмчийнхөө хийсэн өмчөөр өөртөө өмч босгох гэж байгаа биз.Энэ нь өмчийн утгаар тэдний зөв хандлага, төв бодол мөн.
Энэ хоёр шийдвэрийн аль нь саруул болохыг нь манайхан дор дор бөндгөр бондгортоо их эргэлдүүлж бас үзэх юм байгаа биз ээ!
Одоо цэнхэрээр цэлгэнэж, ягаанаар ногоорч байсан үеийнтэй харьцуулахад бидний энэ бондгор эрх биш хөгжсөн байлгүй дээ. Тийм ээ! Хангалттай манарч явлаа, хууртаж үзлээ, хоосорч үлдлээ.
Иймд хөгжсөн бөндгөр бондгороороо хувьцаа, түүний ноогдол ашиг хувийн өмч мөн үү гэдгийн талаар олон ухаан уралдуулж түүнд олон үндэслэл олж өгвөл онох биз ээ!
Өмчөө өмгөөлөх нь ёс бус уу! Эдийн засагч, санхүүч сэтгэлгээ бус уу!
Ингэж хэлэх нь саруул эсэхийг манай сүрэглэсэн эдийн засагчид бас илчлээд өгөх биз...
2,5 сая хүний өмчийн хэмжээг өсгөх бууруулахад нөлөө бүхий энэ 1072 хувьцаа ийм л хамгаалагч, өмгөөлөгч олонтой хүчтэй хувьцаа мөн. Тэгэхээр улс төрчдөд тэр хүчээ бүр их мэдрүүлэх шидтэй эд дээ.
Ц.Лувсандорж
2018 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр

No comments:
Post a Comment