Багш бүр оролцож эхэлбэл энэ улс өөрөө аяараа бөмбийгөөд л ирнэ
Өмнөх үеийнхний шагналын донд шүгэлсэн байдлаас нь болж өнгөрсөн 30 жилд багш нар мартагдаж, тэд ядуу тарчиг болсныг 30 жил бичиж хэлж, үлдээв. Тэгсний дүнд 3 жил багш нар тэмцлийн бүх хэлбэрээр тэмцэж, нэгдэж, нэгсэж үзэв. Нийгэм элдэвлэв. Багш нар бас элдэвлэв.
Энэ элдэвлэлтийн дүнд "оролц, оролц, оролц" гэсэн үгийг их давтаж давталттайгаар давтав. Багш нар оролцож сурав.
Багш нар багш мэргэжлийн төлөө өмнөх үеийнхний шагналын донг дагах бус дарж харин оролцоод эхэлбэл багаас ихийг бүтээж болохын нэгэн гайхамшигт жишээг энэ цагийн төлөөлөл Сарантуул багшийн үйлдэл монгол нутагт үзүүлэв, бөмбөрцөгт бас харуулав.
Ерөнхий сайддаа аз туршаад тэрээр "Монголын багш нарын их хурлыг хиймээр байна. Та анхаарч үзнэ үү" гэж мессеж бичсэн нь монголоо гэсэн, хүнээ гэсэн сэтгэлтэй Ерөнхийд хүрч түүний энэ санаа нь өнөөдөр Монголын багш нарын VII их хурал болж сонсоход ч, ярихад ч нэг л сайхан үндэсний түвшний том үйлс болов. Нэгсэж чадвал бүтээж болдогийн үлгэр болж түүхэнд бас үлдэв.
Эгэл эрхэм, эрхэм эгэл Сарантуул багш шигээ багш бүр нартад нандин энэ мэргэжлийн төлөө, хүүхдийн төлөө, хүний төлөө, эцэстээ хүнээр хөтлөгдсөн улсын хөгжлийн төлөө оролцоод л бай л даа, оролдоод л бай л даа.
Оролцоо ардчилал. Ардчилал оролцоо. Багш бүр ингэж яг түүн шиг оролдоод, оролцоод эхэлбэл энэ улс өөрөө аяараа бөмбийгөөд л ирнэ. Учир нь улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас, багшийн хөгжил бодлогоос хамаардаг юм.
Харин оролцохдоо та нар маань түүх болсон өмнөх үеийнхэн шиг зөвхөн өөрийгөө шагнуулахын төлөө биш харин хойч үеийнхээ төлөө, өрөөлийн төлөө, хүний төлөө, улсынхаа төлөө л яг түүн шиг оролц, оролд. Гэхдээ өрөөлийн төлөө үнэн үйлс их чимээгүй байдгийг бас санаж бай. Учир нь энд чимээгүй байна гэдэг тэнд чимэггүй, цэнэгүй байна гэсэн үг биш.
Ц.Лувсандорж
2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
https://www.facebook.com/photo.php?fbid=2258903417508718&set=a.672998672765875&type=3&theater

No comments:
Post a Comment