Thursday, April 25, 2019

мэдлэг экспортлогч мэлийн сууж үл болно


Их сургуулийн багш яг бусад багш нар шигээ "хөөрхөн" ядуучууд болж байна. Нэг цагийн ажлын хөлсний цэнэ нь 4 долларт ч хүрэхгүй. Энэ нь Австралийн мэргэжлийн бус цэвэрлэгчийн нэг цагийн ажлын хөлснөөс лав л 4 дахин бага, монголын орцны үсчнийнхээс мөн л 3 дахин бага үнэ юм. Ийм мөнгөөр манай их сургуулиуд дэлхийгээс шинэ мэдлэг бүтээгч багш профессорыг хөлсөлж хэзээ ч чадахгүй. Яахав, энэ хөлсөөр одохоосоо өмнө нэг "монголд очиж үзье" гэсэн үеэ өнгөөрсөн нэг ахмад бол олдох биз ээ. Ийм үеэ өнгөөрсөн залуухан хөгшид, хөгшин залуугаар манай их сургуулиад хаяа хаяа муу оюутнууддаа гоё харагдах гэж хичээж явах нь бий ч энэ нь угтаа жам ч биш, цэнэ ч биш.

Их сургууль гэдэг мэдлэг эспортлогч л юм. Тэгэж байж их сургууль улсдаа их хувьтай оршиж, улсынхаа хөгжлийн хөтлөгч хүч болж байдаг. Манайд тэд ийм байж чадахгүй байна. Гунигтай.

Энэ гунигийг энэ хүртэлх их сургуулийн багш нэртэй явсан, яваа бүх үеийнхэн өөрсдөө л баяртайгаар бүтээсэн байдаг. Энэ бол тэд нэг цагийн ажлын хөлсний цэнэ нь 4 биш харин 40 долларын цэнэтэй байдаг дэлхийн дундаж их сургуульд мэргэжлийн ур чадвараа зарж ч чадахгүй, бас л баахан цол, алдар гэж болж явсных горь яах аргагүй мөн. Энэ горь энэ цагаас зогсох ёстой. Үүний тулд ингэ.

Үүний тулд их сургуулийн профессорт ганц л ийм л шаардлага асуулт тавь!

Дэлхийд цэнэлэгдэх шинэ мэдлэг бүтээсэн үү?

Үүний тулд их сургууль гэгч хоцрогч байгууллагад ганц ийм л асуулт шаардлага тавь!

Шинэ мэдлэг экспортлосон уу?

Эдгээрийн асуултын хариулт "тийм" гэвэл болж байна, OK! Харин "тийм биш" байвал энэ сургууль их сургууль ч биш, тэр багш их сургуулийн профессор багш ч биш. Гүйцээ!

Боловсролын яам ийм энгийн шалгуур шаардлагаар их сургууль нэртэй авч үнэндээ бол бага сургууль, цаашилбал, МСҮТ-ээс их дор болсон тэр олон долооныг одоо их амархан цэгцэлж чадна. Гэхдээ тэдэнд ингэхэд "их хурал суудаг эдний эздээс нь айхгүй байх" эр зориг л хэрэгтэй юм.

Ингэж чадвал дэлхийд мэдлэг экспортлогчийг бөмбөрцгөөс олж авч ажиллуулах хэмжээний цэнэд их сургуулийн багшийн цалин, үнэ аяараа хүрнэ. Тэгэхэд их сургууль бага биш харин, үнэн их сургууль болно. Энэ нь уг нь их сургуулийн ч, их сургуулийн багшийн ч хөгжлийнх нь зүй тогтолт зам мөн, жам юм.

Их сургууль, их сургуулийн профессор иймд энэ зүй тогтолт хөгжлийн зам, жамаа мартчихсан юм шиг хээв нэг авирлан, мэлийн сууж үл болно. Мэлийн ингэж явбал өрөөлийн хөтөч байх утгаа алдсаар өөрөө өөрийгөө л эцэстээ үгүй хийж авна. Жам нь ийм л юм. Ийм л жамтай юм.

Ийм учраас мэдлэг экспортлогч энэ улсад мэлийн сууж үл болно.

Ц.Лувсандорж

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Жич. Их сургуулийн багшийн цалин, үнэ цэнэ өгүүлэл https://www.researchgate.net/profile/Luvsandorj_Tsogdov
бий. Нийт уншигч зориулсан дээрх бичвэрийн үндэслэлийг энэ өгүүллээс олж байна.

https://www.researchgate.net/publication/330467738_IH_SURGUULIJN_BAGSIJN_CALINNE_CENE

No comments:

Post a Comment