Sunday, April 28, 2019

Урдаас илгээгдсэн зөөлөнгийн уусгах шидээс эмээж яв


Урдаас илгээгдсэн зөөлөнгийн уусгах шидээс эмээж яв

"Хятадын зөөлөн арга" гэж дэлхий айж ярьдаг. Манайхан "Зөөлөн нь хатуугаа дийлдэг" гэж сургаж хэлдэг.

Энэ зөөлөнгийн ийм хоёр ид шид гэмээр чанарыг өнөө цагийн дэлхий энэ цагийн бидэнд эрт сануулсныг тун бодууштай.

Нэг мэдэх нээ, хятад дарс ууж, хятад хоол идэхгүйгээр байж чадахаа байчихсан эрстэй; нэг харах нээ, хятад эрийн дэмгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болсон эмстэй болчихсон байх вий дээ.

Цусан, гэр бүлэн, ходоодон холбоо бол амархан сарних холболт биш юм. Ийм зөөлөн холболтоор тэгээд л 3 сая нэг тэрбум дунд живэхэд юухан билээ дээ.

Иймээс урдаас илгээгдсэн зөөлөнгийн уусгах шидээс эмээж явцгаа.

Ц.Лувсандорж

2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

No comments:

Post a Comment