Манан кастаараа байхад манай төр цэвэрлэгдэхгүй
МАНАН 3-4 үеэрээ л төрийн албанд морилон сууж байна. Дарга кастийг бий болгож байна. Тэр нь цусан холбоогоор сүлжээлсэн байдаг.
Аав
нь сайдуудын сайд, хүү нь гадаад хэргийн сайд, ач нь төрийн нарийн
бичгийн дарга, гуч нь газрын дарга, хүүхдүүд нь мэргэжилтэн гэх жишээтэй
юм. Энд ихэд ерөнхий бичив. Үүнийг харин, тодорхой, бүр нэрээр нь ийм
форматаар дор сайхан бичиж ч болно.
Өвөө нь тэр дарга гуай. Тэр ерөнхийлөгч.
Аав нь энэ дарга гуай. Тэр ерөнхий сайд.
Ээж нь тэр мисс дарга. Тэр гадаад сайд.
Хүү нь тэр сайд гуай. Тэр дотоод сайд.
Ач нь тэр дэд сайд гуай. Тэр гадаад төгсөгч.
Гуч нь тэр төрийн нарийн бичгийн дарга. Харвард төгсөгч.
Ойрын
хамаатнууд, амрагууд, эхнэрүүд нь газрын дарга, хэлтсийн дарга, тэгээд
мэргэжилтнүүд, элчингүүд, адаглаад л их хурлын гишүүд.
Тэгээд тэд бүр төрийн албыг бие биедээ худалдана, зарна, бэлэглэнэ, хоорондох гэрлэлтээрээ кастаа бэхжүүлнэ.
Хууль гэж тэдний хувьд зүгээр л энэ бүхний хийх аймшигт хэрэгсэл нь болсон байдаг. Товчоор гууль болсон байдаг.
Ингэх
хууль байхгүй байна гэж нэг шударга тэдний урдаас хэлбэл, тэд "Үүнийг
тань маргааш 7 минутын дотор хууль болгоод ирнэ ээ, тэгээд, чи мөрдөнө,
эсэргүүцвэл тэр дор нь торонд илгээж, чамайг амьтан болгоно оо, за" гэж
хэлнэ.
Монгол төрийн алба ингэж мананжиж, дарга кастыг бэхжүүлж байна. Ийм
байхад энэ улс угтаа утгагүй, тэгээд ч удахгүй дээ. Энэ л аймшиг юм.
МАНАН кастаараа манарч байхад манай төрийн алба хэзээ ч үнэн бодитой иймд цэвэрлэгдэхгүй. Тэгэх ч үндэс байхгүй.
Яахав,
төрийг цэвэрлэнэ гэж тэдний нэг нь ажил хийсэн дүр эсгэж хий дэмий
ярьж ард ядуу, хар массыг хөөргөх бол байдаг л зүйл. Тэд уулаасаа ард
ядууг тэгэж хуурч, одоо л төр маань түвшин болох нь гэж горьдоод юм.
Ганц
үнэт зүйл болох төрөө манангаас салгах ганц л арга бий. Түүнийг одоо,
харин эргэцүүлдэг хүн бүр бараг л гадарладаг болсон доо.
Тэр ганц аргаар энэ нийгэм дарга кастгүй, манангүй л болно гэсэн үг ш дээ.
Чингэвээс,
жинхэнэ оролцоогоор урагшилдаг, хүнийг ялгаварлан гадуурхдаггүй,
хүүхдийг эцэг эхийн орлогын байдлаар нь ялгаварлан үзэж боловсрол,
эмнэлэг, төрийн үйлчилгээг ялгаатай үзүүлдэггүй, баян хоосноороо ялгарч
хороололдоггүй, уул уулыг ам амаар нь, орой оройгоор нь зөвхөн манан
кастынхан өмчилдөггүй, нийт баялагийн 99,99 хувьд хүн амын 0,01 хувь
болох манан кастынхан эзэн суудаггүй, монголын нийт баялаг, өмчийн 0,01
хувь дээр хүн амын ард ядуу, ядуу ард болох 99,99 хувь нь аж төрөх гэж
үзэлцдэггүй, зөвхөн манан кастынх л боловсролын зээлээр гадаадад сурч,
гадаадад эмчлүүлэнгээ гадаадад аж төрж, энэ улсыг зөвхөн мөнгө хүүлэх
зорилгоор ашигладаггүй, харин хүн бүрийг хүн заяагаар нь ижил тэгш
үздэг, тэдэнд боломжийг хүртэх боломжийг тэгш байлгадаг, шударга ёсыг
хоосон үг биш харин үнэн үйлс болгосон иргэншсэн нийгэм бүтээгдэнэ.
Хөгжил
тэгэхэд өөрөө ирнэ. Яагаад, гэвэл ийм нийгэмд авилга байдаггүй. Шударга
ёс гэж хоосон орилолдоггүй. Тийм нийгэмд иргэд нь амьдрахын тулд эх
орноосоо гадаадад ажил хийх, хайх нэрээр хавтгай дүрвэдэггүй, харин хүн
бүр зөвхөн хөлс дуслуулсан хөдөлмөрөөрөө эх орондоо хувь нэмэртэй байж,
аятай, тухтай, хөөртэй, хөгтэй, түүхтэй амьдардаг юм.
Манан каст манай төр, манай нийгмийн хөгжлийн чөдөр мөн. Энэ чөдрийг булталж байж л хөгжил, дэвшилд хүрнэ.
Ц.Лувсандорж
2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр
No comments:
Post a Comment