Monday, June 18, 2018

Алтны төлөө бус харин усны төлөө

Алтны төлөө бус харин усны төлөө
Алтгүйгээр амьдарч болно. Усгүйгээр харин амьд байж үл чадна. Үүнийг урагштай нь эрт ухаарсан байдаг. Тэгэхэд тэнд уснаас цэнэтэй зүйл үгүй болдог.
Түүнийг харин урагшгүй нь ерөөсөө ухаарч өгдөггүй. Ингэхэд энд уснаас үнэгүй зүйл алга болдог.
Цэнэтэй, үнэтэй зүйлээ ялгаж сурмаар байна. Үүнийг ганцхүү дампуурсан боловсролоор бус харин дэвшсэн, зөв, төв боловсролоор хийж чадна.
Багшийг ядуурлаас гаргах замаар л боловсролыг зөв, төв болгож чадна.
Үүний төлөө багш нар бид тэмцээд байна. Нэгдээд байна.
Багш бидний тэмцэл алтны төлөө бус харин усны төлөө юм.
Багш бидний тэмцэл авдарлахын төлөө бус харин чадвартай хүнийг өгөхийн төлөө юм.
Багш бидний тэмцэл эцэстээ, иймд, монголоо хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжилд хүргэхийн төлөө юм. Цэнэтэйгээс үнэгүй ялгаж сурахын төлөө юм.
Алт авдарлахын төлөө бус усаа дээдэлдэг, улсаа хөгжүүлдэг чадвартай хүнийг бүтээхийн төлөө юм.
Ц.Лувсандорж
2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
https://www.facebook.com/Bvddorjshvleg/videos/809685392553738/UzpfSTEwMDAwMTE4MTU2NTA0MToxODk5MzM4NzUwMTE1NDky/

Saturday, June 16, 2018

Түүний тулд ҮЭ -гээ байгуул

Түүний тулд ҮЭ -гээ байгуул
Багш нар нэгдээд нэг тэмцсэн шиг тэмцье гэсэн мессеж олон байх. Бүр 9 дүгээр сарын 1-д ерөөсөө хичээл эхлэхгүй гэсэн коммент ч олон байх юм.
Үүнтэй холбогдуулан ийм нэг зөвлөгөө өгчихмөөр санагдаад байна.
Ийм үйдлийг хийх бүх боломж нь зөвхөн нэгж сургуулийн багш нарт л байдаг юм. ҮЭ-ийн гишүүд, хамт олон энэ талаар хурлаа хийгээд, хуралдаад л шийдвэрээ гаргачихна. Сургуулийн захиралдаа шийдвэрээ танилцуулчихна. Эрт тусмаа ч сайн. Хаа хаана бэлтгэл хангагдана.. Үүнээс өөр зүйл огт хэрэггүй юм. Багш нар өөрийнх нь өмнөөс өөр нэг хүн үүнийг хийж өгөхийг хүлээгээд байдаг юм шиг санагддаг. Гэтэл тэр өөр хүнд нь ийм эрх байдаггүй юм. Эрх нь багш нарт өөрт нь л байгаа юм.
МБҮЭ, Боловсролын ҮЭ өдөр хугацаа төдийхнийг зохицуулах, төлөөлөх төдий л юм.
Багш нар өөрсдийгөө хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалж сурахад тэднийг харин бид сайн бэлтгэх хэрэгтэй юм билээ. Энэ талаар мэргэжлийг нь дээшлүүлэх ёстой. Ингэх нь эцэстээ улс орноо хүний хөгжилд тулгуурласан зөв, төв замд хөтөлж байгаа л хэрэг юм. Энэ бүхнийг бүх түвшний дарга нар сайтар ухаарах хэрэгтэй. Буруугаас буруу, зөвөөс зөв л гарна. Багш нарыг мэргэжлийг энэ мэт үнэн зүйлээр доошлуулах бус харин дээшлүүлэх бодит хэрэгцээ бий.
Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтаар
иймэрхүү хэрэгтэй зүйлийг тэдэнд хэлж сургаж байвал дарга биш харин улсад хэрэгтэй юм шүү.
Ходоодоо бус хорвоо эргэцүүлж удирд. Багш нарын чадварыг хөдөлмөрийн мөлжлөгөөс өөрөө өөрсдийгөө хамгаалж өмгөөлж чаддаг болгож дээшлүүл. Хайран мөнгө, хайран цаг, хайран цаасыг яйран бүү үр.
Бүх зүйл өөртөө л байдаг. Тээр үйлдлийг хийх эсэх нь багш нар та нарт өөрт л бий. Үүний тулд харин ҮЭ -гээ байгуул.
Ц.Лувсандорж
2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Хөгжье гэвэл довны үзлийг бүр нухчин дар

Хөгжье гэвэл довны үзлийг бүр нухчин дар

Яамны нэг шинэ гарч байна, цаана чинь. Гоё л хувцасласан залуу байх. Болж байна. Гэхдээ дотор нь хэр гоё юм бол доо.... Энэ салбарт олон жил зүтгэсэн би лав энэ хүүхдийг ер нь мэдэхгүй юм. Эрдэм номын хуралд энэ тэр өгүүлэл бичээд хэлэлцүүлж явсныг нь ер санахгүй юм. Их мундаг боловсрол олсон байгаа байлгүй дээ. Их л туршлага хуримтлуулсан нөхөр байлгүй дээ. Багшийн ядуурлыг, боловсролын дампуурлыг их сайн мэдэрсэн нэгэн байлгүй дээ, бодвоос.
Эсвэл, аягүй бол сайдын нутгийн дүү үү!

... Нутагжих, довжих үзлийг түмний албаас зайлуулмаар байх юм. Яая даа!

Усан, элсэн, хадан гэсэн айхтар гурван нутгийн зөвлөл гэх мафархүү бүтэц манай нийгэмд бий болсон байх. Орохгүй юм байхгүй дээ, тэд... Зарим нь бүүр томорч, усан хүн болсон миний буруу биш гээд эрдэм номын талбар их сургуульд томорч суух.Гэхдээ ядмаг, ядуу, нутгийн зөвлөл үнэндээ энгийн хүнийг ингэтэл баллаж байгаа байхгүй юу даа.
Номоо үзээд номхон царайлаад бараадааж явж байх ёстой эгэл нэгэнхэн нь хүртэл усан хүн болсноо онцгой гээд бодчихсон явах жишээтэй юм.

Аягүй бол энэ дарга бас л довжих үзлийн үр байгаа даа.

Тэгэхээр улсаа дэвшүүлье гэвэл довны үзлийг нухчин дарах ёстой. Бүр нухчин дар. Өөр зам байхгүй.

Ц.Лувсандорж

2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Найраас сал.Уншихтай нөхц

Найраас сал.Уншихтай нөхц
Ядуурал хаалга тогшиход хайр цонхоор оддог. Тэгэхээр ядуурахгүй байх нь хамгаас чухал юм.
Эхээсээ салан ачааны машинд буйлалдан, уйлалдан ачигдаж яваа тээр хэдэн ботгыг хар даа. Нөгөө хэдэн малчид тань хэдэн борын төлөө хөөрхөн ботгыг хүртэл ингэж зарж илтгээх хүртлээ ядарсан байна, цаана чинь. Ер нь бид малаараа тэжээлгэх бус харин малаа хайрлаж түүний ашиг шимийг авахын төлөө л их ажиллах хэрэгтэй юм.
Ядуурлаас л айх. Гэхдээ ажил хийхгүй байгаагаасаа бүр их ай. Найр наадмаа боль. Түүнээс бол бушуухан сал.
Зунжингаа наадамжиж, намаржингаа найрлаж, хаваржин, өвөлжингөө үргэлжилдэг энэ их найр, наадам, архидалт, ажилгүйдал, ой тэмдэглэлжилт, мунхагжилтаасаа одоо дор дороо салцгаая. Найрыг шууд орхи.
Наад найр наадам, утгагүй шагнал, тэмдэг тань энэ улсыг бүр сүйтгэж байна. Энэ бүхнийг хамтдаа зогсооё. Амархан ш дээ. Зүгээр л больчих. Найраас татгалз. Наадмаас татгалз.
Найр, наадмаас өөрөөр цаг нөхцөөж болохгүй бол хамгийн үнэтэй хөрөнгө оруулалтыг өөрсдөө хийх. Тэр нь их энгийн. Унш.
Наад найрнаас бушуухан сал.Цаад уншихтайгаа хурдхан нэгд, нөхц.
Ингэж нэг өөрийгөө, өрөөлийг, бас эх нутагтаа, элгэн түмнээ чин нэг хайрла. Гамна.
Ц.Лувсандорж
2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
https://www.facebook.com/photo.php?fbid=264818127594117&set=gm.2251549204862406&type=3&theater

Хөлс үнэртсэн хөлс л цэнэтэй

Хөлс үнэртсэн хөлс л цэнэтэй

Найр наадам гэхээр манайхан үнэхээр найгаа алдах юм... Яаж найрын шалтаг олох уу гэсэн янзтай байдаг .... Тэдэн жилийн ойн уулзалт найр. Эдэн жилийн гэрлэлтийн ой найр. Үс авах найр. Анги ой, бүлгийн ой, сумын ой, сургуулийн ой, аймгийн ой, улсын ой...Танилцсны ой, салсны ой... Ийм ойн хэлбэр дуусахгүй.
Энэ бүхний шалтгаан их энгийн юм. Ажил хийхгүй малаараа тэжээлгээд амьдарч болоод байгаа юм, багш, эмч, сувилагч гурваас бусад нь... Ажил хийгээд хөлсөөр амьдраад эхэлбэл хөлсний үнэр шингэсэн хөлсөө найртаж найгүйтэж үрэх хүн олдохгүй юм. Хөгжсөн улсад ийм байдаг юм. Яахав, ихэнхи нь ажлаа үзэн яддаг гэсэн баримт байдаг ч гэхдээ улс, нийгэм нь харин хөгжсөн байх. Шударга хөдөлмөр үнэтэй болох, тэнд.
Эрдэнэт мал маань ихэнхийг нь тэжээж байна, тэжээж байна... Гэхдээ бас бидний ихэнхийг үнэн найгүй болгож байна. Найранд үнэхээр найгүй болгож байна, тэднийг. Бараг байр бүхний буланд байх караока гэгчдэд гунигийн дуу дуулалдан, уйландан орилолдож байгааг нь харсан биз.
Соц үед байдаг мал бүрээс татвар авдаг байв. Малаа идэхээс илүүтэйгээр ашиг шимийг нь хүртдэг байлаа.
Үүндээ эргэж орох ёстой. Бас гар дээрээс гар дээр мөнгө олоод байгаа бүх бизнесийг хорих ёстой юм.
Ингэж байж хөлсөөр амьдардаг болно. Хөлсний ажил мэргэжлийнх болно.Өөр зам үгүй
Ц.Лувсандорж
2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Monday, June 11, 2018

Яах вэ, яана даа энэ боловсролын дампуурлыг...


Яах вэ, яана даа энэ боловсролын дампуурлыг...

Манай энэ олон их, дээд сургуулийн эзэд нь их хуралд л сууж байдаг юм шүү дээ. Томилогдсон сайдад энэ завхралыг засаж цэгцлэх талаар санал тавихад тэр хөөрхий бөлтгөнөөд л сууж байдаг юм.

Боловсрол олигархиудын мөнгө хийх хэрэгсэл болчихоод байна, энэ улсад. Дүнд нь боловсролын салбар бүх түвшиндээ дампуурсаан. Дүнд нь боловсрол нийтийн ядууралд том жин татах болтлоо доройтсоон.Яах вэ?

Боловсрол дампуурахад улс, эцэстээ, мэдээж дампуурдаг. Дүнд нь бөх улс удирддаг болсон. Уншиж чаддаггүй нь багш хийдэг болсон. Ярьж чаддаггүй их хуралд их чалчигнадаг болсон. Хэн ч хамаагүй эмч хийдэг болсон. Хэнийг хамаагүй довжуулж эрдэмтэн болгодог болсон, ядуурлаасаа болоод.... Эх орноо зардаг болсон, дордоосоо болоод.

Ажил хийхгүй, хөлс дуслуулахгүй, харин авилга авч, найрдаж, наадаж, дуулалдаж, шүүхцэлдэж, шоудож, архидаж, айлгүйтэж амьдарсагсад их олширсоон. Баялаг багассан, нэмж бараг бүтээгдэхгүй болсон. Зөв нь буруу, буруу нь зөв болсоон.

Ийм нийгэм, эцэстээ, хөөрхий их манарна даа. Улс сөгдөн сөхөрнө. Ер нь ийм болсон. Дэлхий доог болсон.

Багш ядуурч ажиллаж, ажиллаж ядуурна. Ер нь ийм болсон.

Сайн нь биш харин муу нь багш болно. Ер нь тийм л болсон.

Энэ бүхэн улс, нийгмийг, хөөрхий, нөгөө муу ардыг ч ёстой муудуулж байна.Муужруулч ч байна. Яана аа?

Яана даа, яах вэ энэ боловсролын дампуурал, багшийн ядуурлыг. Багш нараа, эцэг эхчүүдээ, монгол түмэн минь ээ!

Ц. Лувсандорж

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Friday, June 8, 2018

Халтарууд халтар царайтыг харж зууртаа хамгаа алдсан даа хөөрхийс


Халтарууд халтар царайтыг харж байхдаа хамгаа алдсан даа, хөөрхий

Ихэнх нь төрийн шийдвэрээр 70 жил бүтээсэн ард түмний хөрөнгийг хатуухан хэлбэл, хулгайлж хөлжсөн. Газар дээр баялагийг тэд хувьчилж авсан. Цаасаар авсан.. Өөрөөр нь өөрийг нь худалдаж авсан. Жишээ, баянгол, чингис зочид буудал, санхүү эдийн засгийн дээд сургууль, орос хэлний дээд сургууль, нэгдлүүд гэээээээд цуварна.... Одоо миат, удахгүй муис, мубис.... Газар доорхийг нь А4 цаасаар газартай нь хамт авсан. ... 3 сая хүнтэй манайд бизнесээр, хөлсөөрөө хөрөнгөтөн болох боломж байхгүй... Гэтэл 30 жилд дэлхийг алмаартал, бизнесийн ертөнц шок ортол МАН-АН-ынхан баяжсан. Ард түмэн харин улстайгаа хамт өрөнд унасан. Үүнийг би " Уяатай халтар ууртай", " Багшид өмчийг өг" гэх зэрэгт ил хэлсэн.

Дээхэн үед элдэв хорвоогийн зохиолч Бямбаа бас тод хэлж байсан байх. Хөөрхий, тэгэсхийд одсон доо... Ийм л юм.

Халтар царайтыг харжээ халтар байх зууртаа халтарууд хамгаа алдсан шүү дээ, хөөрхий.

Ц.Лувсандорж

2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр