Яах вэ, яана даа энэ боловсролын дампуурлыг...
Манай энэ олон их, дээд сургуулийн эзэд нь их хуралд л сууж байдаг юм шүү дээ. Томилогдсон сайдад энэ завхралыг засаж цэгцлэх талаар санал тавихад тэр хөөрхий бөлтгөнөөд л сууж байдаг юм.
Боловсрол олигархиудын мөнгө хийх хэрэгсэл болчихоод байна, энэ улсад. Дүнд нь боловсролын салбар бүх түвшиндээ дампуурсаан. Дүнд нь боловсрол нийтийн ядууралд том жин татах болтлоо доройтсоон.Яах вэ?
Боловсрол дампуурахад улс, эцэстээ, мэдээж дампуурдаг. Дүнд нь бөх улс удирддаг болсон. Уншиж чаддаггүй нь багш хийдэг болсон. Ярьж чаддаггүй их хуралд их чалчигнадаг болсон. Хэн ч хамаагүй эмч хийдэг болсон. Хэнийг хамаагүй довжуулж эрдэмтэн болгодог болсон, ядуурлаасаа болоод.... Эх орноо зардаг болсон, дордоосоо болоод.
Ажил хийхгүй, хөлс дуслуулахгүй, харин авилга авч, найрдаж, наадаж, дуулалдаж, шүүхцэлдэж, шоудож, архидаж, айлгүйтэж амьдарсагсад их олширсоон. Баялаг багассан, нэмж бараг бүтээгдэхгүй болсон. Зөв нь буруу, буруу нь зөв болсоон.
Ийм нийгэм, эцэстээ, хөөрхий их манарна даа. Улс сөгдөн сөхөрнө. Ер нь ийм болсон. Дэлхий доог болсон.
Багш ядуурч ажиллаж, ажиллаж ядуурна. Ер нь ийм болсон.
Сайн нь биш харин муу нь багш болно. Ер нь тийм л болсон.
Энэ бүхэн улс, нийгмийг, хөөрхий, нөгөө муу ардыг ч ёстой муудуулж байна.Муужруулч ч байна. Яана аа?
Яана даа, яах вэ энэ боловсролын дампуурал, багшийн ядуурлыг. Багш нараа, эцэг эхчүүдээ, монгол түмэн минь ээ!
Ц. Лувсандорж
2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
No comments:
Post a Comment