Найр наадам гэхээр манайхан үнэхээр найгаа алдах юм... Яаж найрын шалтаг олох уу гэсэн янзтай байдаг .... Тэдэн жилийн ойн уулзалт найр. Эдэн жилийн гэрлэлтийн ой найр. Үс авах найр. Анги ой, бүлгийн ой, сумын ой, сургуулийн ой, аймгийн ой, улсын ой...Танилцсны ой, салсны ой... Ийм ойн хэлбэр дуусахгүй.
Энэ бүхний шалтгаан их энгийн юм. Ажил хийхгүй малаараа тэжээлгээд амьдарч болоод байгаа юм, багш, эмч, сувилагч гурваас бусад нь... Ажил хийгээд хөлсөөр амьдраад эхэлбэл хөлсний үнэр шингэсэн хөлсөө найртаж найгүйтэж үрэх хүн олдохгүй юм. Хөгжсөн улсад ийм байдаг юм. Яахав, ихэнхи нь ажлаа үзэн яддаг гэсэн баримт байдаг ч гэхдээ улс, нийгэм нь харин хөгжсөн байх. Шударга хөдөлмөр үнэтэй болох, тэнд.
Эрдэнэт
мал маань ихэнхийг нь тэжээж байна, тэжээж байна... Гэхдээ бас бидний
ихэнхийг үнэн найгүй болгож байна. Найранд үнэхээр найгүй болгож байна,
тэднийг. Бараг байр бүхний буланд байх караока гэгчдэд гунигийн дуу
дуулалдан, уйландан орилолдож байгааг нь харсан биз.
Соц үед байдаг мал бүрээс татвар авдаг байв. Малаа идэхээс илүүтэйгээр ашиг шимийг нь хүртдэг байлаа.
Үүндээ эргэж орох ёстой. Бас гар дээрээс гар дээр мөнгө олоод байгаа бүх бизнесийг хорих ёстой юм.
Ингэж байж хөлсөөр амьдардаг болно. Хөлсний ажил мэргэжлийнх болно.Өөр зам үгүй
Ц.Лувсандорж
2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

No comments:
Post a Comment