Saturday, June 16, 2018

Түүний тулд ҮЭ -гээ байгуул

Түүний тулд ҮЭ -гээ байгуул
Багш нар нэгдээд нэг тэмцсэн шиг тэмцье гэсэн мессеж олон байх. Бүр 9 дүгээр сарын 1-д ерөөсөө хичээл эхлэхгүй гэсэн коммент ч олон байх юм.
Үүнтэй холбогдуулан ийм нэг зөвлөгөө өгчихмөөр санагдаад байна.
Ийм үйдлийг хийх бүх боломж нь зөвхөн нэгж сургуулийн багш нарт л байдаг юм. ҮЭ-ийн гишүүд, хамт олон энэ талаар хурлаа хийгээд, хуралдаад л шийдвэрээ гаргачихна. Сургуулийн захиралдаа шийдвэрээ танилцуулчихна. Эрт тусмаа ч сайн. Хаа хаана бэлтгэл хангагдана.. Үүнээс өөр зүйл огт хэрэггүй юм. Багш нар өөрийнх нь өмнөөс өөр нэг хүн үүнийг хийж өгөхийг хүлээгээд байдаг юм шиг санагддаг. Гэтэл тэр өөр хүнд нь ийм эрх байдаггүй юм. Эрх нь багш нарт өөрт нь л байгаа юм.
МБҮЭ, Боловсролын ҮЭ өдөр хугацаа төдийхнийг зохицуулах, төлөөлөх төдий л юм.
Багш нар өөрсдийгөө хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалж сурахад тэднийг харин бид сайн бэлтгэх хэрэгтэй юм билээ. Энэ талаар мэргэжлийг нь дээшлүүлэх ёстой. Ингэх нь эцэстээ улс орноо хүний хөгжилд тулгуурласан зөв, төв замд хөтөлж байгаа л хэрэг юм. Энэ бүхнийг бүх түвшний дарга нар сайтар ухаарах хэрэгтэй. Буруугаас буруу, зөвөөс зөв л гарна. Багш нарыг мэргэжлийг энэ мэт үнэн зүйлээр доошлуулах бус харин дээшлүүлэх бодит хэрэгцээ бий.
Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтаар
иймэрхүү хэрэгтэй зүйлийг тэдэнд хэлж сургаж байвал дарга биш харин улсад хэрэгтэй юм шүү.
Ходоодоо бус хорвоо эргэцүүлж удирд. Багш нарын чадварыг хөдөлмөрийн мөлжлөгөөс өөрөө өөрсдийгөө хамгаалж өмгөөлж чаддаг болгож дээшлүүл. Хайран мөнгө, хайран цаг, хайран цаасыг яйран бүү үр.
Бүх зүйл өөртөө л байдаг. Тээр үйлдлийг хийх эсэх нь багш нар та нарт өөрт л бий. Үүний тулд харин ҮЭ -гээ байгуул.
Ц.Лувсандорж
2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

No comments:

Post a Comment