Өнгөрсөн Ням гаригт Турк улсын Иран хилийн ойролцоох өмнөд хэсэгт 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Энхүү газрын хөдлөлтийн гүн 20 км, эпицентр (гол төв) нь Ван нуурын ойролцоо орших Табанли тосгон юм. Энэхүү газар хөдлөлтөд Битлис, Мус, Батман, Диярбакир болон Наккари зэрэг хот суурин өртөж, одооогийн байдлаар 500-1000 орчим хүн амь үрэгдсэн байх магадлал байна. Мөн мөн хэдэн арван байшин барилга нуржээ. Энэ газар хөдлөл нь 1999 оноос хойш Турк болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт бөгөөд энэ нь Израль улсад ч мэдрэгдэж байсан гэнэ.
Энэхүү байгалийн гамшигт өртсөн Турк түмэнд дэлхийн улс орон, олон нийтийн байгууллага дэмжлэг, тулалцааг үзүүлэхээ илэрхийлж эхлээд байна.
No comments:
Post a Comment