"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 10 дугаар сарын 19-ны дугаар хэвлэгдсэн.
Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Гуандонг мужийн Фошан хотын нэгэн гудамжны хяналтын камер 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан ийм нэгэн хэргийг бичиж үлдээжээ. Микро автобусны жолооч 2 настай хүүхдийг дайрчихаад юу ч болоогүй юм шиг хохирогчийг орхиод яваад өгч байна. Машины зам дээр бэртэж, шарахдан цусаа гойжуулаад амь тэмцэн хэвтэж буй энэ бяцхан хүүхдийн дэргэдүүр 7 минутын туршид дугуйтай явж өнгөрч буй мянга мянган хятад хүний хэн ч түүнд туслаагүй, зүгээр л юу ч болоогүй байгаа мэт өнгөрөөд байх юм. Энэ хооронд нь тэр хүүхэд ачааны машинд 2 дахь удаа дайруулж байна. Эцэст нь нэгэн эмэгтэй тэр охиныг замын хажуу тал руу татаж гарган, ээжийнх өмнө тавьчихаад, яаран яаран арилаад өгч байгаа юм. Хохирогч хүүхдэд тусалсан цорын ганц энэ эмэгтэй эл хотын оршин суугч биш болох нь хожим бас нотлогджээ (Peйтер агентлаг, Михайл Мартины нийтлэлийг иш үндэс болгов).
Цэвдэг сэтгэлтнээр дүүрсэн эл хотын ийм нэгэн хэргийн видео бичлэгийг Хятадын нийтийн нэгэн сүлжээний сайтад байрлуулсан нь дэлхийн нийтийг “шоокон”-д оруулж байна. Дэлхийн эдийн засгийг хөтлөх, чиглүүлэх хэмжээнд материалаг болон оюуны хүч чадалтай болж тэнхээжин буй Хятад улсын энэ хотод хүмүүсийн сэтгэл яагаад ингэтлээ цэвдэгжив, тэдний зүрх нь яагаад ингэтлээ хөрөв. Тэд тэс өөр гаригынх бус, харин хүмүн төрөлхтөн-бидний нэг хэсэг шүү дээ.
Ц.Лувсандорж
No comments:
Post a Comment