Эвт шаазгай лугаа шаагилд, Монгол нутгаар шаагилд
Багш нар мэргэжлийн нэг бүл тул нэг бүхэл, бүтэн цул болох хэрэгтэй. Бүхэл хэсгийнхээ нийлбэрээс их. Тэгэхээр бүхэл, цул болох хэрэгтэй. Тэгэхэд гайхамшигт хүчийг мэдрэх болно. Энэ хүчээр монгол зөв хөгжлийн замд хүрэх болно.
Эсрэг нь өнөөгийн байдал. Багшийн ядуу, тарчиг байдал. Долидоо байдал. Багшаар овоглосон овжин түмэн байгууллага. Довоо шарлуулсан олон тусгай холбоо. Шагналд донтсон хүн сүрэг. Боловсролын дампуурал. Залуусын ажилгүйдэл, ядуурал, мунхаглал. Нийгмийн энэ шалдар булдар байдал.
Иймд нийгмийн манлай, сэхээтэн хэсэг багш нар сэр, цул бүхэл,бүхэл цул болж нэгс. Монголчууд ингэж бүхэлжихийн хүчийг "эвт шаазгай буга барина" гэдэг.
Шаазгайг энд тэнд шаагилдуулж ганц ганцаар нь балбах сонирхол их бий. Багш ард
шаазгай уг нь биш, харин сэхээтэн шаазгай тул тэдний тэр сонирхлыг мэдэрч,сөрж,
эвлэрч, цул болж шаагилд. Эвлэрч нэгдэхийн үлгэр болж шаагилд.
Эвт шаазгай буга барина. Эвгүй шаазгай бугад, харин, бариулна. Иймд багш нар шаагилд. Эвт шаазгай лугаа шаагилд. Монгол нутгаар шаагилд.
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр
Эвт шаазгай буга барина. Эвгүй шаазгай бугад, харин, бариулна. Иймд багш нар шаагилд. Эвт шаазгай лугаа шаагилд. Монгол нутгаар шаагилд.
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр
No comments:
Post a Comment