"Багш нарын түр хорооны гэх" зарим нөхдөд өгөх зөвлөгөө
Замын
эхэнд биш харин замын хажуугаас гэнэт гараад ирсэн зарим хачин нөхдөд
ийм нэг зөвлөгөөг нийт багш нарын өмнө өгмөөр санагдав.
-Зураг бага авахуул.
-Микрофон бага булаалцалд.
-TV бүхэнд гүйж очиж утгагүй зүйл бага ярь.
-"Багш мөн үү, Багшилж байв уу" гэдгээ нэг бод.Өөрөөсөө асуу.
Цаана тань та хэдийн ходоодон хийрхлээс илүү 35 мянга багш нарын их эрх ашиг, язгуур сонирхол байгаа юм.
Энэ анхааруулгад шууд хамаарах нөхдүүд наад тань их байна лаа шүү.
Их эрх ашгийн өмнө ходоодон сонирхол тань юусан билээ, та нөхөд минь.
Ийм
нөхдийн дүрийг ийнхүү дүрсэлж болно. Үс нь гелитэй, нүүр нь "маке-ир"-тай, ихэнхи нь хөх өнгийн костюмтай, эвлээрээгүй үгтэй, индэр
булаалцдсан, утгагүй хийрхэлтэй, хуурмаг харцтай, жагсаалын эхэнд гүйж
гарч түрүүлж "томорч" алхдаг.....
Энэ хүмүүс ходоодон сонирхлоо одоо дар. 35 мянган багшийн энэ нэгдлийг ядаж нэг удаа хүндэтгэ.
Ц.Лувсандорж
Багш цалин нэмэх түр хороог санаачлагч
Түр хорооны гишүүн
2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Жич:
Багшийн цалин нэмүүлэх энэ хөдөлгөөн цэвэр тунгалаг байдлаар нэгдмэл
өрнөх ёстой.Энэ нь бусдын эрх ашгийн золиос болох ёсгүй. "Багшийн цалин
нэмүүлэх хөдөлгөөн", "Багшийн цалин нэмүүлэх түр хороо" гэсэн үг
хэллэгийн тээгч эхнээсээ цэвэр тунгалаг байх, утгатай байх, долдой биш
байх хэрэгтэй. Энэ үүднээс энэ анхааруулгыг хэлэв.
No comments:
Post a Comment