Хэвлэл мэдээллийнхэн ичиг, ичиг,ичиг
Манай улсын хэвлэл мэдээллийнхэн хүнд огт хэрэггүй намын, ман-ын хэрүүлийг чухалчилан байнга мэдээлж байхын оронд монголын багш нарын энэ тэмцлийн утга, учрыг ядаж ухаарч ойлгохыг хичээгээч.
Сэтгүүлч гэдэг уг нь сэтгэдэг хүн л байдаг байж билээ. Хэвлэлийн эрхгүй, чөлөөгүй хөөрхий хэвлэлийнхнээ яаж нэг өөд татна даа. Ихэнхи нь нэг олигархийн карманд орчихсон байх. Мөнгө төлбөл дуугарна. Мөнгө төлбөл нийтэлнэ. Мөнгө төлбөл гүтгэнэ....Мөнгө, мөнгө, мөнгө. Ийм хандлагаасаа энэ цагийн энэ улсын хэвлэлийнхэн ич. Ичиг, ичиг, ичиг, тэд.
Монголын хэвлэлийн эрх чөлөөг яг одоо энд хүмүүс зөвхөн "facebook"-ын
боломжоор л харж, хайж байна.Ийм учраас бид та нарт гэхээсээ "facebooк"
тэргүүтэй цахилгаан шиг хурдтай цахим ертөнцөд илүү талархаж байна.
Хэвлэл мэдээллийнхэн хэрүүл түгээхдээ гарамгай, телевизийг худалдааны цех болгон ашиглахдаа гайхмаар байдаг атлаа харин багш нарын энэ тэмцэл шиг нийгэмд хэрэгтэй зүйлийг мэдээлдэггүй байж чаддаг болтлоо мэргэжлийн ёс зүйгээ улиндаа гишгэсэн та нарын энэ авир тань монголын олон багш нарт их муухай харагдаж байна.
Лайв (live)-ээр 30000 гаруй мянга багш та нарыг одоо орлож байна.Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж байна, тэд.
Багшийн эвлэлдэн нэгдсэн тэмцлийн утга учрыг олж ухааран үнэн бодитойг түмэн олонд түгээхийн чухлыг ман-ын хэрүүлээс их дор үздэг энэ цагийн хэвлэл мэдээллийнхэн өөрсдийнхөө увайгүй хандлага, дорд авираас ич. Ичиг, ичиг, ичиг, тэд, ичиг. МҮОНТ бол бүр их ич.
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр

No comments:
Post a Comment