Багш нарын цахим нэгдлийн цаана цахилгаан мэт хурд, хүч бий. Үүнийг яам, төр засаг эртнээс анхаарч,тэднийг хүндэтгэж, шаардлагыг сонсож биелүүлбэл зохино. Эсрэг нь юу болохыг эргэцүүлж нэг боддоо. Тогтолцоо чинь зогсчих вий дээ.
Энэ цагийн багш нарт үнэндээ эрх мэдэл, эд хөрөнгийн хүч бага. Харин зохион байгуулалтад орж нэг цул болж нэгдэж чадвал тэднээс илүү хүчирхэг нэгдэл байхгүй. Хамгийн гол нь, нэг болох зохион байгуулалтад орох. Үүнийг өмнө хийж чадаагүй учраас одоо багш нар ингэж дорд үзэгдэж байдаг юм.Гэвч энэ удаа тэд нэгдэх магадлал их өндөр байна. Учир нь тэдний тэвчээр алдарсан байна. Тэд гомдсон байна.
Цахилгаан мэт хурд, хүчтэй цахим тэр нэгдлийг харин одоо сэхээтнүүд их
амархан хийж чадна. Энэ нэгдэл тэдний хүч юм. Тэд үүнийг сайн
ойлгочихсон байна. Ийм нэгдэлтэй байхад нэг залуу админ удирдагч л сайд,
засгийн газартай энэ чацуу ярих боломж бүрдэж байгаа юм.
Яагаад, багшгүй нийгэм нэг өдөр байхад хэцүү болчихсон үед "Админ" ганц товч дарахад л боловсролын тогтолцоо бүхэлдээ зогсчих боломжийг наад цахим чинь бүрдүүлээд байгааг төр засаг, шийдвэр гаргагчид эртнээс ухаарч багш нарын цалин нэмэгдүүлэх хөдөлгөөнийг үл тоох бус анхаарч үзэх, шаардлагыг биелүүлж харьцах хэрэгтэй юм.
Тээр үеийнх шигээ "Өө, тэд нэгдэж чаддаггүй юм байна лаа" гээд хээв нэг сууж байгаад нийгмээ, тогтолцоогоо зогсоочих вий дээ. Тэгээд эцэстээ өөрсдөө огцорно. Энэ нь ч багш нарт сайн хэрэг. Харин шалдар булдар энэ нийгмээ улам эмх замбаараагүй байдалд оруулах их эрсдэл энэ хөдөлгөөн, яам, төр засгийн үл ойлголцлоос өдөөгдчих магадлал их байна.
Багшгүй нийгэм энэ зууны нийгэм мөн үү? Багшгүй улс соёл иргэншилтэй улс мөн үү?
Энэ хөдөлгөөний цаана ийм их хүч байгаа юм. Төр засаг, шийдвэр гаргагч үүнийг эртнээс хүндэтгэн үзэх хэрэгтэй. Зөвхөн нэг багш, цул болж нэгссэн админ бүл энэ нэгдлийг хийчих боломжтой болчихсон үе шүү.
Төр засаг иймд багш нарын цалин нэмэгдүүлэх энэ хөдөлгөөнийг эртнээс анхаарч, тэдний шаардлагыг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Үл тоож байгаад эцэстээ алийгаа алдах вий дээ.
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

No comments:
Post a Comment