Бороо шивэрч байх үед их дэлгүүрийн орчим их хурдан очих их шаардлага гарав. Автобусны буудлаар л багшааж байдаг халтвар (такси биш такси)-аас нэгийг сонгон хөлөглөв.
Нийгмийн бодит амьдралыг олж мэдрэх, бичих сэдэв олж авах үүднээс тэднээс яриа өддөг сурсан зангаараа жолооч эртэй дотно мэндчилж "Та халтвар хийж, өдөрт хэдийг олж байна даа. 20 мянгыг ч авсаар олохгүй биз дээ" гэхэд жолооч их хоржоонтой инээж "Юу гэнээ хө. 20 мянга гэв үү" гэж надаас лавлан асуув. Би "Тийм" гэхэд "Өө, ах хүү, та энэ ажлын талаар юу ч мэддэгггүй юм байна" гээд "50 мянгыг төвөггүй олно шүү" гэж хээв нэг хэлэв.
Түүний хэлсэнд жаахан эргэлзэж би багш хүний зангаараа түүний нүүрний
хувирал, дууны өнгө, энэ үгийг хэлж байх үеийн биеийн хөдөлгөөнийг
сайтар эргэцүүлж үзэв. Түүний хэлсэнд үнэнийн хувь байгаа мэт санагдав.
Түүнийг ийнхүү шинжиж явах зууртаа "халтварчид өдөрт миний тааснаар 20 мянга биш, түүний хэлснээр 50 мянга бүр ч биш, харин дундажаар 35 мянган төгрөгийн орлого олдог гэвэл 30 хоногт 1 сая 50 мянгыг олчихоод байх наа.
Энэ нь одоогийн цэцэрлэг, сургуулийн ямар ч багшийн цалингаас хэтрээд илүү гарч байна ш дээ" гэж эргэцүүлж халтвар хийгчээс хамаагүй бага цалинтай хөөрхий багш нараа нэг их өрөвдөв. Бас багш мэргэжлийг халтвар хийгчээс их дор үнэлэмжтэй болгосон үе үеийн увайгүй сайдад дургүй их хүрч, түүний харалган бодлогод тун харуусаж суув.
Ингэж урвайж суух зуур жолооч дүү "Ах хүү, зорьсон газарт тань ирчихлээ. Гурван мянга таван зуу болсон гэх". Би хэлснийг өгөөд босох зуурт тэрбээр "Миний бодлыг уншчихсан юм шиг, нээрээ, багш нар арай л дэндүү бага цалинтай байна лаа шүү" гэж надад шивнэх шиг болов.
Гадаах шиврээ бороог доторх шивнээ үгтэй хамт тээсэн би их дэлгүүрийн хажуугийн ус тунаж, машин хэлхэлдсэн гудмаар эх мэргэжлийн ирээдүйг ихэд эргэцүүлж цааш алхсаар, улам урагшилсаар....Бороо ч шивэрсээр, Бодол ч хөвөрсөөр....
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

No comments:
Post a Comment