Багшийн ажлыг бодитой өртөгжүүлж цалинг үнэн тогтооход эх үүсвэр биш, харин эрүүл сэтгэлгээ л их дутаж байна.
Ийм эрүүл бус сэтгэлгээ, хандлага эдүгээ цагт сангийнхнаас эхлээд саальчин хүртэл бүх хүнд бий болсон. Хууранжсан сэтгэлгээ, тархи угаалтын үр энэ. Энэ нь буруу сэтгэлгээ, бүдүүлэг сэтгэлгээ. Буруу, бүдүүн энэ сэтгэлгээг бор халзан хониор ийнхүү зүйрлэн тодруулж болно.
"Нэг бор халзан
хонь хараад хоттой бүх бүх хонь бор халзан юм байна" гэж бодож байгаатай энэ нь их адилхан. Хонийг бор халзан гэхэд учир бас байна.
Бор халзан байна. Бордуу халзан байна. Бүр бор биш халзан байна.Ерөөсөө халзан биш нь ч байна.
Үүний математикч бүү хэл малчин хүртэл сайн мэддэг. Гэтэл гадны зөвлөхүүдэд тархиа угаалгачид санаатай, санаандгүй "бүх хонь бор халзан" гэж бодоод, бүр тооцоо хийгээд эхэлдэг.
Салбарын сайд нь хүртэл багшийн цалин ярихаар сувилагч, эмч, цагдаа, ер нь тэгээд хэнийг ч хамаагүй яриад эхэлдэг. Энэ математик биш, малчных бол бүр биш, зөөлөн хэлбэл, марзан сэтгэлгээ, хатуу хэлбэл, мангар сэтгэлгээ юм.
Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Үндэсний түвшинд бол энэ мангарыг бүр хурдхан өөрчлөх хэрэгтэй. Алдаатай сэтгэлгээ. Аюултай сэтгэлгээ. Коммунист сэтгэлгээ шүү.
Багшийн цалинг нэмэх бодит боломж,бодит эх үүсвэр баян монголд бүрэн бий. Гагцхүү сэтгэлгээнд эргүү ноёлоод ядуу оршоод байна. Эрүүл нь, харин, их дутаад байна.
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр

No comments:
Post a Comment