Thursday, February 1, 2018

Цэнэтэй нь үнэтэй

Цэнэтэй нь үнэтэй

Багшийн цалинг нэмүүлэх гэхээр мөнгө байдаггүй. Харин өөрсдөө үнэтэй машин авах, эсвэл үнэтэй зөвлөгөөн хийхээр, ивээхээр мөнгө байдаг. Тэгэхээр багшийн ажил тэдэнд үнэгүй юм байна. Тийм ээ!


Тэдэнд цэнэгүй мэт санагдах багшийн ажлын цэнийг багш нар бид тэдэнд мэдрүүлж чадахгүй л байгаа юм байна. Тэгэхээр мэдрүүлэх хэрэгтэй.

Багшийн ажил нийгэмд ямар их цэнэтэйг, чухлыг мэдрүүл. Ингэж мэдрүүлэхэд нэгсэл хэрэгтэй. МБҮЭ хэрэгтэй. Нэгдсэн зохион байгуулалт хэрэгтэй. МБН хэрэгтэй. Бидэнд хэрэгтэй бүхэн бараг байна.

Үнэтэй нь цэнэтэйг тэд мэддэг. Тэгэхээр багшийн ажил цэнэтэй ч, үнэтэй ч гэдгийг мэдрүүл.

Үнэтэй нь цэнэтэй. Цэнэтэй нь үнэтэй.Үүнийг мэдэр, бас мэдрүүл.

Ц.Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

No comments:

Post a Comment