Thursday, February 1, 2018

Сэжигтэй цалин

Сэжигтэй цалин

ОУВС-ийн ойролцоо ЕБС олон байдаг юм байна. Тэдний багш нарт цалин нэмүүлэх хэрэгцээ байдаггүй юм шиг. Тэгэхээр төв хандлагын гадна их цалин авна гэдэг нь их сэжигтэй.

Сэжигтэй цалинг сэжиглэх хэрэгтэй. Аягүй бол баахан болсон болоогүй төлбөр авдаг. Төрийн өмчөөр хувийн бизнес хийдэг олигархи сургууль, олигархи багш байдаг биз. Төрийн сургуулийг элдэвчилсээр бараг хувийн сургууль болчихсон байдаг байлгүй дээ,тэд. Өөр яаж төв хандлагын гадна том цалинтай байж чадав вэ дээ,тэд.

Сэжигтэй цалинг ингэж авч болдог эсэх; төрийн сургуулиудыг ингэж сэжигтэй ашиглаж болдог эсэх; тэнд суралцаж буй хүүхдүүдийг ингэж бүлтгэнүүлэн ялгаж болдог эсэх, ялгаварлан гадуурхаж болдог эсэхийг сэжиглэн шалгах хэрэгтэй байна, мэргэжлийн хяналтынхан аа!

Ийм байх нь лав л ардчилсан ёс биш. Харин олигархи ёс болж мэдэх юм.

Төрийн өмчийн олигархи сургуулиудад байгаа сэжигтэй цалинг их сэжиглэж байна. Мэргэжлийн хяналтынхныг үүнийг хянахыг шаардаж байна.

Учир нь сэжигтэй цалинтай багштай сэжигтэй сургуулиуд багшийн цалинг нэмүүлэх хөдөлгөөнд, тэмцэлд саад болж байна. Бас багш ингэж сэжигтэй цалинжих нь багшийн ёс зүйд үл нийцэж байна. Гутааж байна. Сэжиггүй цалинжих нь багшийн ёс зүй юм.

Багш нарын цалин сэжигтэй бус сэжиггүй байх ёстой.

Сэжигтэй цалингаас бид сэжиглэж ёстой.

Ц.Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

No comments:

Post a Comment