Бага насын хүүхдийг олимпиад, номын шахаа, хачин сургалт гэх томчуудын бохир бизнесийн золиос болгож буй буйг би эсэргүүцэж ирлээ. Цаашид энэ завхралыг цэгцлэхийн төлөө бүх түвшинд ажиллаж болно.
Бага насны хүүхдээр ингэж бизнес хийж сүлжилдэх эрх ч, ёс зүй ч багш нарт байх ёсгүй. Үүний оронд багш нар өөрийн багшлах ухаан, багшлах урлагаа улам байнга чамбайруулж байх ёстой. Сэтгэлээ цэнэ, үйлээ цэгнэ. Багш гэдэг хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч юм. Түүнээс биш тэднээр бизнес хийгчдийн гар хөл бологч биш юм.
Энэ дашрамд хэлэхэд математик, монгол хэлээр улсаараа л муу сурч байна.
Дүн хуурмаг байна. Дүгнэлт худал. Харин хэдэн бизнес эрхлэгчид л их
хөлжсөн дөө. Худлаа гэж үү?
Үүнтэй уялдуулсан бичсэн нэгэн бичвэрээр дор оруулав.
http://undesniibolovsrol.blogspot.com/2017/05/blog-post.html
Ц.Лувсандорж
2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Үүнтэй уялдуулсан бичсэн нэгэн бичвэрээр дор оруулав.
http://undesniibolovsrol.blogspot.com/2017/05/blog-post.html
Ц.Лувсандорж
2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
No comments:
Post a Comment